Android таблетууд iPad-ийг 5 жилийн дараа гүйцнэ 2011.8.2 2655 Google-ийн Андройд үйлдлийн системтэй таблет компьютерууд 2016 он гэхэд Apple-ийн iPad-ийг бүх талаараа гүйцэж түрүүлэх болно гэж Informa с удалгааны фирм мэдэгджээ. Тус байгууллагын таамаглаж байгаагаас үзвэл Apple одоогийн зах зээлийнхээ 75 хувийг эзэлж байгаа үзүүлэлт нь 2015 он гэхэд буурч 39 хувь болох ажээ. “2013 оноос Андройд таблетууд нь илүү сайжирч, үнэ хямдарч эхлэх ба 2016 гэхэд iPad-ийн борлуулалтыг давах нь тодорхой” гэж судлаач David McQueen хэлж байна. Түүнчлэн тэрээр “Бид ойрын жилүүдэд таблет компьютеруудын зах зээл дээр маш том тэсрэлтийг үзсээр байх болно. 2010 онд 20 сая таблет зарагдсан бол 2015 онд 230 сая таблет зарагдах болно” хэмээх таамаглаж буйгаа илэрхийлжээ.