Breaking News

“Yahoo”, “Алибаба” цахим төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлнэ

  20110622-yahooalibabaБНХАУ-ын интернэт үйлчилгээний томоохон компани “Alibaba” “Yahoo”-той хамтран цахим төлбөрийн “Alipay” үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Уг үйлчилгээнд хамтран ажиллах нь “Alibaba”-д ихээхэн ашигтай бөгөөд тус компани санхүүгийн гачаалд ороод байсан юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Жэк Магийн хэлж буйгаар уг үйлчилгээг нэвтрүүлснээр 2-6 тэрбум ам.долларын ашиг олох аж.
Саяхан “Yahoo” компани “Alibaba”-д эзэмших хувьцаагаа нэмэгдүүлж, 43 хувьд хүргэсэн байна.“Yahoo” өнгөрсөн оноос эхэлж “Alibabа”-г худалдан авах санал тавьсан ч тодорхой шийдэлд хүрээгүй бөгөөд “Alipay” үйлчилгээ хэрхэхээс шалтгаална хэмээн BBC мэдээлэв.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *