Breaking News

“Windows”-ын шинэ үйлдлийн систем удахгүй гарна

 

Майкрософт компани “Windows” үйлдлийн системийнхээ дараагийн хувилбарыг удахгүй гаргах болсноо мэдэгджээ.

АНУ болон Тайваньд тус тусдаа хийсэн бага хурлаар “Виндоус 8” шинэ хувилбар нь гар утас, суурин компьютер болон бусад хэрэглээний цахим төхөөрөмжид зориулагдсан байх гэнэ. Уламжлалт гар, хулгана болон орчин үеийн мэдрэгчтэй дэлгэцний аль алинд нь уг үйлдлийн систем ажиллана гэж таамаглаж байгаа юм.

“Виндоус 8”-ын талаар ямар ч дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа боловч 2012 оны аравдугаар сараас өмнө хэрэглээнд нэвтэрнэ хэмээн төлөвлөсөн байна.
Дээрх үйлдлийн системийн эхлэх хэсэг нь гурван хэмжээст байдлаар харагдах бөгөөд маш боловсронгуй, дэвшилтэт, шилдэг бүтээл болох гэнэ. Мөн энэхүү систем нь Майкрософтын шинэ утсанд ч суурилсан байх аж. Уг бүтээл нь үнэхээр өвөрмөц боловсронгуйн сацуу уламжлалт зүйлсээ ч агуулжээ.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *