Breaking News

Кейлоггер

Компьютер дээр кейлоггер илрүүлэх болон кейлоггер нь хэрхэн аюултай талаар
Кейлоггер нь компьютерийн гарны товчлуурууд дээрхи бичлэг хийх программ юм. Энэ программ нь хэрхэн аюултай талаар дурдвал
1. Кейлоггер нь таны нууц үг, хувийн мэдээлэл, таны кредит картны дугаар гэх мэт мэдээллүүдийг бичиж чадах ба вирусын эсрэг программаар түүнийг тодорхойлож чаддаггүй
2. Ихэнхи кейлоггерууд нь тагнуулын программ хангамжийн (спайвар) тусламжтай тархдаг
3. Таны компьютерт алсаас нэвтэрч сууж чадах тийм кейлоггерууд байдаг
4. Ихэнхи кейлоггерууд нь анзаарагддаггүй учраас таны компьютер хэвийн ажииллаж байсан ч   кейлоггерууд байхгүй байна гэсэн үг биш юм.
5. Таныг компьютерийн ард юу хийж байгааг мэдэх зорилгоор заримдаа кейлоггеруудыг таны найз нөхөд, хамаатан садан эсвэл дарга нар чинь ашиглаж болно.
6. Кейлоггер нь бичиж байгаа бүх зүйлээ емайлээр явуулж чадах учраас таны компьютерт хүрэх шаардлага гарахгүй юм.
7. Мөн олон нийтээр ашиглаж байгаа компьютерт кейлоггеруудыг суулгаж болох учраас та хувийнхаа мэдээллийн аюулгүйг байдлын талаар санаа тавих шаардлагатай юм.
Кейлоггераас хамгаалагдахын тулд та дараахь үнэ төлбөргүй программуудыг ашиглаж болно.
1. Kldetector- кейлоггераас хамгаалах программ
2. SnoopFree Privacy Shield- хэрэв ямар нэгэн программ таны компьютерийн товчлуур дээрхи даралтыг нууцаар бичэхийг оролдоход таныг мэдээллэх зориулалтай программ юм.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *