1. Bitcoin Mining vs Crypto Exchange
Сүүлийн үед Bitcoin / Mining гэсэн үг хүн болгоны амны уншлага шахуу боллоо. Монголчууд хамаг зоосоо гаднаас олборлогч төхөөрөмжүүд худалдан авах болон Cloud Mining сайтуудаар олборлолт хийхэд зарцуулах боллоо. Хэрвээ биткойны хөөс хагарч том уналт үзүүлбэл маш олон Монголчууд ихээхэн хөрөнгө мөнгөөр хохирохоор нөхцөл байдалд ороод байна. Тиймээс би БИТКОЙН ОЛБОРЛОХ-оос хамаагүй эрсдэл багатай, хөрөнгө оруулалт бага шаардах ашигтай боломж байгааг үзүүлэхээр энэ зөвлөгөөг бичлээ.
Биткойн олборлохын тулд AntMiner S9 (7-13 сая төгрөгийн үнэтэй) төхөөрөмжийг худалдаж авч, 380В тог + хөргөлтийн систем + интернэт холболт бүхий байранд хэдэн сар ажиллуулан, эхний хэдэн сард гаргасан хөрөнгө оруулалтаа нөхөөд дараа нь ашиг хийж эхлэнэ. Гэтэл төхөөрөмжөө маш өндөр үнээр худалдан авах, хулхи төхөөрөмж буюу хуучин төхөөрөмж худалдан авах, өндөр ачаалалтай ажилласнаас төхөөрөмж шатах эвдрэх, difficulty нэмэгдсэнээр олборлох $ багасах гэх мэт маш олон эрсдлийг туулна.
Cloud mining ч гэсэн таниас үл хамаарах олон эрсдэлтэй. Миний хувьд энэ Hashflare.io үйлчилгээнд нэг л итгэл төрж өгөхгүй л бга :
Энэ бүхэнтэй харьцуулахад бирж дээр EXCHANGE буюу Крипто зоосны арилжаа хийх нь хамаагүй бага эрсдэлтэй бөгөөд бүхнийг өөрөө удирдах (эрсдэлээ өөрөө удирдах) , бага хөрөнгө оруулалтаар эхлэж болох, бага хөрөнгө оруулалтаар их ашиг хүртэх боломжтой, байгальд ээлтэй НОГООН
;) арга тул биткойны бизнест орохдоо хамгийн түрүүнд заавал туршиж үзэх нэг сонголт шүү... Биткойн олборлолт хийдэг байсан ч олсон биткойноо бага зэрэг өсгөөд (бэлэн мөнгө болгож авах шимтгэлд санаа зовохооргүй хэмжээнд) гарган авахад ч АРИЛЖААНЫ мэдлэг хэрэг болно.
2. Биржүүд
Эдгээр биржүүдийн аль нэгэнд бүртгүүлнэ, дараа нь гар утас, мэйл хаяг, виза карт, хувийн мэдээлллээ баталгаажуулна. Баталгаажуулсны дараа олон улсын виза картнаасаа бирж рүү мөнгө шилжүүлэх боломжтой болно. Миний хувьд дотоодынхоо биржд эхэлж бүртгүүлсэн бөгөөд энэ нь гадны биржүүд дээр мэдээллээ баталгаажуулснаас илүү амархан хурдан үйлдэл байлаа. Дараа нь дотоодын биржээсээ Bitcoin худалдаж авсан. Bitcoin бол крипто зооснуудын эцэг нь буюу хамгийн гол зоос нь юм. Бусад бүх зооснуудыг Биткойноор худалдан авч болох бөгөөд цахим ертөнцөд биткойны хамгийн гол хэрэглээ энд үүсчихээд байгаа юм.
Нэгэнт та Биткойнтой болсон бол түүнийгээ өөр бирж рүү шилжүүлэн хаана ч арилжаа хийж болно. Гэхдээ сүүлийн үед гүйлгээний ачаалал үүссэнээс болоод биржүүд дор хаяж >350$ буюу түүнээс их $-той тэнцэх хэмжээний биткойныг шилжүүлэх доод хязгаар тавьсан байна. Тиймээс арилжаа хийж эхлэхээр бол дор хаяж ийм мөнгөөр эхлэх шаардлагатай.
Ер нь крипто арилжаанд анхлан орж байгаа хүн бага мөнгөөр тоглож сурах хэрэгтэй байх. Миний хувьд бага мөнгөөр эхэлсэн бөгөөд 10 хоногийн дотор тухайн мөнгөө 100% өсгөсөн амжилт гаргаад байна. Суралцаж байх явцдаа фэйсбүүк дээрээ хэдэн пост бичсэнээс болоод хүмүүсийн найзлах хүсэлт, мессежэнд дарагдаад байна. Хүн бүрт хариулах хэцүү, хариулахгүй байх хэцүү учраас ерөнхий ойлголт өгөх зорилгоор энэ зөвлөгөөг хүргэж байна. Энэ зөвлөгөө бол ерөнхий ойлголт өгөх зорилготой учраас биржд бүртгүүлэх, мөнгөө орлогодох, зарлагадах, өөр валют худалдан авах зэрэг энгийн үйлдлүүдийг зааварлаагүй болно, эдгээр үйлдлүүдийг та GOOGLE аюмуу YOUTUBE дээрээс хайгаад сурчих боломжтой шүү дээ.
Дор хаяж 2-3 биржид бүртгүүлсэн байх шаардлагатай, миний хувьд Trade.mn, Bitfinex, CEX.io, Hitbtc, Kucoin биржүүдэд бүртгүүлээд байна. Олон биржд бүртгүүлсэн шалтгаан нь бирж болгоны арилжаалдаг валютуудтай холбоотой, аль болох олон валют арилжаалдаг бирж дээр тоглох хэрэгтэй, тэгвэл боломжийг алдахгүй ашиглана
3. Мэдээлэл авах вэб сайт
Бирж дээр арилжаа хийхэд ганц л том эрсдэл бий тэр нь ямар зоосыг хэзээ авч хэзээ зарахаа шийдэх, энэ мэдээж маш хэцүү. Гэхдээ эрсдэл таны гарт бүрэн байгаа учраас өөрөө удирдах боломжтой. Буруу зоос авч алдаж болно, алдсанаа мэдвэл хурдан зарж бага алдагдал хүлээж боломжтой эсвэл буцаж өсөхийг хүлээн хадгалж болно.
Дээрх сайтаас хамгийн их арилжаанд орж байгаа зооснууд тэдгээрийн үнэ, ханшийн өөрчлөлтийн график, мөн ХААНААС аль БИРЖЭЭС тухайн зоосыг ХУДАЛДАН авч болохыг мэдэж болно. Энэ зоосыг хаанаас авах вэ гээд асуугаад байгаа хүмүүс энэ сайтнаас зоосоо хайж олоод MARKETS хэсгээс нь хаанаас авахаа харчихаж болно. Тиймээс ЧЕНЖҮҮД энэ сайтыг байнга ашиглах шаардлагатай болно.
Ханшийн графикийг нь 1өдөр, 7өдөр, 1 сар, 3 сараар нь гэх мэтээр сонгож тухай зоосын ханш тууштай өсч бга эсэх, урт хугацаанд өсч эсвэл унаж бга эсэх, саяхан том ханшинд хүрээд ХАНА даваад унаж бга эсэх, эргээд өсч эхэлж бга эсэх зэрэг олон мэдээлэл авч анализ хийж болно.
Таны анхаарлыг аль нэг зоос татсан гэж бодоход тухай зоосын тухай бусад туршлагатай хүмүүсийн дүгнэлтийг унших сайт бол :
https://www.tradingview.com/Энэ сайтаас сонирхож байгаа зоосныхоо нэрээр хайгаад таниас хавьгүй илүү туршлагатай ЧЕНЖ хүмүүсийн дүгнэлт, таамаглал, анализ графикийг үзэх боломжтой.
Тэдгээр хүмүүсийн заасан замаар яваад хадгал гэвэл хадгалаад зар гэвэл зараад л явж байна, одоохондоо алдсан юм алга...
Энэ сайтаас зооснуудын өсөлт уналтын мэдээллийг хүлээн авах боломжтой. Би гэхдээ энэ сайтыг биш харин түүний мобайл апп-ыг илүү ашиглах дуртай. Энэ тухай дараачийн бүлэгт бичье:
4. ЦАГ ЗАРЦУУЛАЛТ ба МОБАЙЛ АПП
Арилжаа хийж үзсэн зарим найзууд “Судалгаанд маш их цаг зарцуулах юм бна, хэцүү юм байна” гэж байгааг сонсоод өөрийнхөө туршлагыг энд мөн багтаахаар шийдлээ.
Миний хувьд Крипто арилжаа хийхийг үндсэн ажлынхаа хажуугаар хийгээд байх бүрэн боломжтой гэж үзэж байна. Өглөө бага зэрэг, орой жаахан идэвхтэй цагаа зараад өдрийн турш бол мобайл апп-т бүх зүйлээ даатгаад үндсэн ажлаа хийгээд явж байна.
Би өөрөө ашиглаж байгаа таны ЦАГИЙГ ХЭМНЭХ нэгэн мобайл апп-ыг танилцуулах гэж байна. Энэ бол
https://bitscreener.com/ сайтаас гаргасан мобайл апп юм:
Энэ програм ҮНЭГҮЙ бөгөөд үнэгүй хувилбар нь зөвхөн 1 алерт өгөх боломжтой бдг юм. Би төлбөртэй хувилбарыг нь 8$ төлж авсан бөгөөд мөнгөө өсгөхөд маань туслах апп учраас авчих хэрэгтэй шүү.
Энэ програм 2 гол боломжтой.
- Ямар зоосыг авах вэ гэдгээ шийдэхэд ашиглаж байна.
Screeners цэсийг сонгоод та өөрийнхөө хайлтыг зохиож хадгалах боломж байдаг. Энэ тун хэрэгтэй боломж шүү...
+Add more criteria үйлдлээр шинэ шалгуур нэмдэг юм. Олон шалгуур нэмчихээд BUILD товчийг дарж үр дүнг нь хардаг юм. Программистууд бол төвөггүй ойлгох байх, ханшийн бааз дээр өөрөө Query бичиж бна гэсэн үг.
Маш хялбархан Screener үүсгэе :
Performance 24h: Over +20% & Exchange : HitBTC
Дээрх хайлтыг тайлбарлавал : 24 цагийн турш тасралтгүй 20% өсч байгаа + Бирж нь : HitBTC гэж байна. Өөрөөр хэлбэл би HitBTC биржийг ашигладаг, манай бирж дээр зарагддаг ЗООС-нуудаас өнгөрсөн 24 цагийн турш ханш нь 20%-с дээш өсч байгаа зооснуудыг харъя гэсэн хайлт үүсгэлээ.
Ойлгомжтой болгохын тулд дахиад 1 арай олон шалгууртай хайлт үүсгэе:
Exchange: HitBTC & Volume 24h: Over $100k & Price : Under $1 & Performance 24h : Over +5%
HitBTC бирж дээр арилжаагдаж буй зооснуудаас 24 цагийн дотор $500,000-с их борлуулагдсан + $1-оос бага үнэтэй+ 24 цагт 5%-с их өсч байгаа
Өөрөөр хэлбэл энэ маягаар ХАЙЛТ бичээд та ямар зоос өсч бга тухай мэдээллийг хялбархан авчихлаа гэсэн үг, энэ хайлтаа хадгалчихаж болно, тэгвэл дараа нь ганц товч дараад л харчихна. Нэгэнт хайлтаа хадгалчихсан бол ОРОЙ юмуу ӨГЛӨӨ хадгалсан хайлтууд дээрээ дараад богино хугацаанд юу юу өсөөд бгааг харчихна. Өсч бга зоос нь мэдэхгүй зоос байвал өмнө бичсэн сайтуудаас орж хараад өсөлтийн график, мэргэжилтнүүдийн таамаглал зэргийг нь хараад авах эсэхээ шийднэ.
2. Худалдаж авсан зоосныхоо ханшийг шуурхай мэдэхэд ашиглана
Бид бүгдээрээ завгүй шүү дээ. Тиймээс үндсэн ажлаа хийхгүй миний худалдаж авсан зоосны ханш унаж бга болов уу өсч бга болов уу гээд л байн байн орж шалгаад байвал ажлаа хийж чадахгүй шүү дээ. Тиймээс энэ АПП танд туслан ханшийн өсөлт уналтыг мэдэгдэж байх болно.
Та 2 төрлийн ALERT хүлээн авах боломжтой.
- 1.PRICE LIMIT ALERT - Ханшийн өөрчлөлтийн мэдэгдэл
- Жишээ нь би LITECOIN гэсэн зоосыг 290$ ханшаар худалдаж авсан байлаа гэж бодъё. Тэгвэл би LITECOIN-ы ханш 300$-с доошоо унавал бага алдагдал хүлээийн тулд ЗАРАХ тухай бодож эхлэх хэрэгтэй болно. Эсвэл би 300$-с бага ханшаар LITECOIN худалдаж авахаар сонирхож байвал 300$-с доошоо орсон мэдэгдэл хүлээн авбал АВАХ тухай бодож эхлэх хэрэгтэй болно.
Бас ханшийн өсөлт дээр ALERT тавьж болно. Жишээ нь би LITECOIN зоосыг худалдан авчихсан бөгөөд миний таамаглалаар энэ удаа 350$ хүрээд буцаж унах ёстой гэж бодож бга бол 340$-с их болохоор нь ALERT хүлээн авахаар тохируулж болно. Ханш хангалттай хэмжээнд өсчихлөө гэсэн мэдэгдэл танд ирэхэд ЗАРАХ-аар хөдлөх жишээтэй.
2.REPEAT ALERT - Давталттай ханшийн мэдэгдэл
Та өөрийн худалдан авсан ЗООС-ны ханшийг 30 минут тутам эсвэл 1 цаг тутам мэдэх хүсэлтэй бол энэ ALERT-ийг ашиглана. Эсвэл та нэг ЗООС-ыг худалдан авахаар төлөвлөөд ханшийг нь хянаж байхыг хүсч байгаа бол бас энэ ALERT-г ашиглана
Ийм байдлаар дээрх МОБАЙЛ АПП-ыг ашиглаад утсандаа ALERT хүлээж аван чухал чухал моментуудыг мэдчихээд байвал та заавал комьютерийн дэлгэц ширтэн ажлаа алдах шаардлагагүй болно, цаг зав ч их зарцуулахгүй шүү.....
Гэхдээ байн байн утсанд чинь МЕССЕЖ ирээд л та баярлаж ИНЭЭД алдаад л байвал ЭХНЭР/НӨХӨР тань хардах вий дээ ХАХАХА
;) 5. ТАКТИК
Бирж дээр хэрхэн ямар тактикаар тоглох вэ гэдэг бол хамгийн гол асуудал юм. Үүнийг хэн нэгний зааж зааварласнаар биш өөрийнхөө итгэл үнэмшил, мэдрэмж, туршилт судалгаанд суурилсан байдлаар хийх нь илүү оновчтой байх.
Миний хувьд та бүхэнд өөрийн барьж хэрэгжүүлж байгаа тактикийг ярьж өгье, энэ бол зүгээр жишээ бөгөөд таны дагаж мөрдөж ёстой дүрэм биш. Хэдийгээр одоо би алдагдал хүлээгээгүй байгаа ч гэсэн, намайг дагаад та их мөнгөө алдвал би ямар ч хариуцлага хүлээхгүй тул өөрөө суралцаж туршлага хуримтлуулаад шийдвэрээ гаргаж явна уу.
Миний хувьд НИЙТ мөнгөө ХОЁР хувааж байгаа.
- Өдөр тутмын арилжаанд хэрэглэх мөнгө
- HODL мөнгө
Нийт мөнгөө хоёр хуваасантай адилаар биржээ ч хоёр өөр бирж сонгосон.
- Өдөр тутмын арилжаа
Өдөр тутмын арилжаа гэдэг нь 1-2 өдрийн хугацаанд хийгдэх арилжаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл өмнөх ОРОЙ нь судалгаа хийж байгаад ямар нэг ЗООС худалдаж авахаар шийднэ, тэр оройдоо юмуу маргааш өглөө нь эрт худалдаж авна. Зоосоо сонгохдоо энэ сонирхож байгаа зоос маань маргааш 10%-20% өсөх боломжтой юу гэсэн асуулт тавиад тэгнэ гэж итгэж байвал худалдан авалт хийнэ. Болж өгвөл илүү олон хүнд арилжаалагдсан MARKET CAP томтой зооснуудыг TOP100 дотроос сонговол илүү найдвартай. Яагаад найдвартай юу гэж сонгож бгаа вэ гэхээр HODL арилжаанаас илүү их мөнгөөр худалдан авалт хийнэ. Тийм учраас сайн бодож сонгох ёстой, бас зоосны өсөлтийн графикийг БИТКОЙН-той харьцуулах ёстой, хэрэв бүх зоос унаж байвал та арилжаа хийхгүй биткойнтойгоо сууж бсн нь дээр...
Ер нь өдөр тутмын арилжааны гол зорилго нь 1-2 өдөртөө Биткойноос илүү өсөх ЗООС байвал түр хугацаанд тэр зоосыг авч ашиг хийгээд өсөлт нь 10-20% болмогц буцааж заран BITCOIN-тойгоо үлдэхэд оршино. Тиймээс энэ зоосыг сонгохдоо ханшийг нь долларын эсрэг биш Bitcoin-ы эсрэг харьцуулж дүгнэлт хийх хэрэгтэй. Bitcoin 5% өсч байвал танд 15%-25% өсч буй зоос хэрэгтэй. Биткойн 5% унаж байвал 5% өсч бга зоосыг сонгох гэх мэт....
Өдөр тутмын арилжааг амжилттай хийн, өдөрт 10%-аар мөнгөө өсгөөд байвал та 10 өдөрт мөнгөө 100% өсгөж чадна, гэхдээ мэдээж алдах өдөр бий бий.
Гол нь шуналтаж болохгүй, тогтвортой бага өсөлтөнд хөрөнгө оруулах хэрэгтэй, өндөр өсөөд алж байгаа зоосыг аваад алдаж болохгүй их мөнгө шүү дээ !!!
2. HODL арилжаа
HODL гэдэг үг маань HOLD гэсэн үгийг алдаж бичсэн хувилбар. Крипто валют сонирхогчид бүгд мэднэ.
Миний хувьд HODL арилжаанд бага мөнгө зарцуулна, бас өндөр эрсдэл гаргана. Биткойны хөөсрөл нь маш олон мянган шинэ крипто зоос + шинэ ICO буюу token гарах боломжийг бий болгож байгаа бөгөөд хүмүүс маш ихээр тэдэнд хөрөнгө оруулж байна, энэ бараг шинэ үеийн crowdfunding буюу Startup-уудад хөрөнгө оруулах боломж болчихлоо.
Шинээр гарч ирж байгаа зооснууд үнийн хувьд маш хямд $1-оос ч бага үнэлгээтэй, бүүр 1 центээс ч бага үнэлгээтэйгээр зоосоо зарж байна. Ийм хямд зоосыг олон мянгаар нь худалдаж аваад HODL буюу хадгалчих хэрэгтэй, дор хаяж 1 жил.
Мэдээж сайн судлаад ирээдүйтэй төсөлтэй зоос/token-г сонгоно, түүнийгээ 100$-200$д хэдэн мянган ширхэгийг аваад авдартаа хийгээд НАМ ХАДГАЛ !!!
Хэрэв зөв зоос сонгосон бол магадгүй 1 жилийн дараа, бүр заримдаа 1 сарын дараа ч 100%, 1000% өсөөд танд бэлэг барина. Саяхан бараг 0$ байсан зооснууд одоо 1$ орчим ханштай болчихсон явж бна, гүйлгээнүүдийг харж бхад гадныхан тийм зоосуудыг бүр сая ширхэгээр нь аваад дарж байна.
Сайн зоос сонгоод 1$ болтол нь хадгалж чадвал ТОМ АМЖИЛТ ирнэ. Замд нь зоосныхоо өсөлт уналтыг харж стрэссдэх хэрэггүй шүү, зүгээр МАРТ ккк...
Мөн HODL арилжаанд зориулсан мөнгөөрөө эхлээд авах зоос олдохгүй бол ӨНДӨР ӨСӨЛТ-тэй зарим зоосонд богино хугацаанд эрсдэлтэй хөрөнгө оруулж болно, нэгэнт л алдсан ч хамаагүй бага мөнгө шүү дээ энэ чинь....
6. ЦАГИЙН БҮС / ДАВУУ ТАЛ
Эцэст нь хэлэхэд бидэнд маш том давуу талууд байна. Энэ биржийн арилжаанд оролцож байгаа том тоглогчид буюу АЗИУД хажуухан байна, нэг цагийн бүсд байна, нэг баг гэсэн үг... Зорилтот зоосоо өсгөхөд нь хамт өсгөлцөж, унагахад нь хамт унагалцаж болж байна...
Түүнээс биш Америкууд шиг унтаж байхад нь бүх процесс болоод өнгөрөхгүй шүү дээ!!! Олон сая ЧЕНЖ-үүдтэй 1 цагийн бүсд байна гэдэг яах аргагүй ДАВУУ ТАЛ шүү....
Миний бодож байгаагаар Биткойны ханш нэг НАМ унах хүртэл БИРЖИЙН АРИЛЖАА хамгийн ашигтай.
CRYPTO EXCHANGE сонирхож байгаа залууст жаахан ч гэсэн чиг өгсөн бол миний бие баяртай байна, та бүхэн ч гэсэн өөрийн туршлагаа бусадтайгаа хуваалцаарай !
Бид чинь дэлхийд бол өрсөлдөгчид огт биш, нэг баг шүү дээ !