Breaking News

Тошиба 3D лэптопоо танилцууллаа

 


Тошиба 3D лэптопоо танилцууллаа

3D технологийг өргөн хэрэглээний олон зүйл дээр туршиж, хэрэглэгчдийн хүртээл болгож буй. Харин 3D-г мэдрэхийн тулд заавал тусгай шил хэрэглэх шаардлагатай байдаг нь хамгийн том асуудал болоод байсан. Энэхүү асуудлыг Тошиба корпораци цогцоор нь шийдэж, нүдний шилгүйгээр ашиглах боломжтой 3D лэптопоо танилцуулжээ.

Qosmio F755 нэртэй уг лэптоп нь Intel Core i7 процессортой, NVIDA GeForce GT 540M график карттай, Хармон Кардон спикер, Blu-ray, HDMI оролттой, 3.6 кг жинтэй, 15.6 инчийн Full HD дэлгэцтэй.

Уг лэптоп энэ сарын 16-наас эхлэн худалдаанд гарах ба 1700 долларын үнэтэй байх аж.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *