Breaking News

Та яагаад албан ёсны лицензтэй хамгаалалтын систем хэрэглэх ёстой вэ?

Та яагаад заавал албан ёсны лицензтэй хамгаалалтын систем хэрэглэх ёстой гэж. Юуны өмнө албан ёсны лиценз гэдэг нь үйлдвэрлэгчээс программ болон хэрэглэгч бүрээ хянах зорилгоор бизнесийн зорилгоор борлуулж буй серийн дугаар юм.

Хүмүүс вирусны программ үнэгүй байдаг, универсал кей олж болдог гэх мэт ойлголттой байх нь бий. Энэ нь нэг талаар үйлдвэрлэгчийн зүгээс хэрэглээнд сургах, маркетингийн зорилгоор толилуулж буй хувилбар боловч заримдаа хакеруудын илүү хор хөнөөлүүдийг тээж явдаг ч тохиолдол бий. Программын эх болон туршилтын хувилбаруудыг та үнэ төлбөргүй хаа нэгтэйгээс олж хэрэглэх боломжтой бөгөөд гагцхүү албан ёсны лицензтэй болж байж л уг программыг бодит утгаар нь бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэх юм.

Та өөрийн худалдан авсан лицензээ үйлдвэрлэгчийн сервэрт бүртгүүлж байж л тус программын ид шидийг мэдэж хором тутам үйлдвэрлэгчийн зүгээс гаргаж буй шинэчлэлүүдтэй уялдуулж цаг тутам хэдэн мянгаар нэмэгдэж дэлхий даяар хөнөөлт тарьж буй халдлагуудаас хамгаалж чадна.

Та албан ёсны хамгаалалтын системтэй байх дараах хамгийн чухал шалтгаануудыг дурдая.

1. Албан ёсны хамгаалалтын систем ашигласнаар өөрийн компьютерт байгаа мэдээллийн аюулгүй байдалдаа санаа зовохгүй болно.

2. Орчин үеийн мэдээллийн хамгийн хүчирхэг хэрэгсэл- интернэтийн орчны элдэв халдлага, хууран мэхлэлт, мэдээлэл хулгайлагдахаас сэргийлнэ.

3. Таны руу хандах интернэт орчны зөвшөөрөлгүй мэдээллийн урсгалаас хамгаална. Тухайлбал, СПАМ гэж нэрлэдэг сурталчилгааны имэйлүүдийг зогсооно.

4. Насанд хүрээгүй хүүхэд тань интернэтийн орчны ёс зүйгүй мэдээлэл үзэх, олон цагаар тоглох зэрэг цахим хэрэглээний соёлгүй үйлдлээс сэргийлнэ

5. Таны файлуудын зөв зохион байгуулалт, үйлдлийн системийн алдаагүй найдвартай ажиллагааг хангана. Компьютерээ илүү хурдан, эрсдэлгүй ашиглах боломжтой

6. Интернэт хэрэглэгч хүн бүхний зайлшгүй хэрэглээ. Крэк болон Trial мэтийн ядмагхан арга хэрэглэн өөрийнхөө системийн аюулгүй байдлыг хангах гэж оролдох нь таныг өчүүхэн, өрөвдөлтэй харагдуулна.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *