“Galaxy 10.1” таблет Германаас “хөөгдөв” 2011.8.16 2569 Гар утас үйлдвэрлэлээр тэргүүлэгч Самсунг компанийн “Galaxy 10.1” таблет худалдаанд гараад удаагүй байгаа ч Европын зах зээлд хөл тавьж чадахгүйд хүрсэн тухай "Теlegraph” мэдээлэв. Системийн гэмтлийн улмаас уг таблетийг Герман, Голланд улсад борлуулахыг хориглосон бөгөөд Их Британи ч бас нэгдсэн байна. "Саlаху 10.1" өнгөрсөн долоо хоногт Их Британийн зах зээлд гарч, борлуулалтаараа iРаd 2-ын дараа орж байсан юм. Уг таблет iРаd 2-оос хоёр дахин нимгэн ч үйлдлийн системүүдийг хуулбарласан гэх шүүмжлэлд өртжээ. Аррle компани зохиогчийн эрхийн асуудлаар шүүхдэлцэхээ мэдэгдсэн бол Самсунг ямар нэг хариу өгөөгүй байна.