Breaking News

HP-35 тооны машин дэлхийг өөрчилсөн

  hp35_home_pagehttp://www.v3.co.uk хэмээх Их Британийн технологийн мэдээллийн вэб сайт дэлхийг өөрчилсөн 10 технологийг нэрлэжээ. Түүнд хамгийн түрүүнд HP-35 хэмээх тооны машин дурдагдсан байна.
1960-аад оны сүүл, 1970-аад эхэн үед хувь хүний тооцооллын төхөөрөмж байгаагүй. Гэхдээ Япон, Америкад цөөн хэдэн жилийн турш халаасны тооны машин байсан ч ихэнх нь энгийн арифметик үйлдлүүдтэй байснаас биш тригонометр мэтийн хэцүү төвөгтэй үйлдлүүд, бүрэн цогц тооцооллыг хийх боломжгүй байв.
HP-35 гарахад тооцоолон бодох хэрэгсэл болоод хувь хүний төхөөрөмж гэдэг утгаар маш их өөрчлөлт иржээ.
HP-г та бүхэн хэвлэх төхөөрөмжийн маш том үйлдвэрлэгч гэж боддог байх, гэтэл тэр дэлхийн хамгийн томд тооцогдох компьютерийн “наймаачин” билээ. Дэлхийн хамгийн шинжлэх ухааны “үндэслэл”-ээр бүтсэн тооны машин гэж www.Wikipedia.org сайтад түүнийг бичсэн байдаг.
Тухайн үедээ буюу 1972-1975 оны хооронд 395 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байсан. HP-35 нь 5,8 инч буюу 150 мм-ийн урттай, 3,2 инчийн буюу 81 мм-ийн өргөнтэй, LED дэлгэцтэй , гурван ширхэг “AA” буюу хуруу зайгаар ажилладаг байжээ.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *