Breaking News

“Ууртай шувууд” загварын ертөнцөд хөл тавилаа

 
“Ууртай шувууд” загварын ертөнцөд хөл тавилаа
Өчигдөр 11 цаг 14 минут
Дэлхийн хамгийн олон тоглогчтой “Ууртай шувууд” тоглоомын зах зээлээс гадна загварын салбарт хүч үзэхээр болжээ. Үе ахих тусам гарч ирдэг олон төрлийн шувууд нас насны хүүхдийн хувцсан дээр өхөөрдөм төрхөөр дүрслэгджээ.

SwaddleDesigns хувцас үйлдвэрлэгч компани Rovio-той хамтран ажиллах гэрээ байгуулж, энэхүү хувцасны брэндийг худалдаанд гаргаж байгаа аж. Эдгээр хүүхдийн бараа бүтээгдэхүүнүүд ирэх аравдугаар сарын 10-наас худалдаанд гарах юм. Урьдчилан 50 ам.долларын бараа бүтээгдэхүүн захиалсан хэрэглэгчид ууртай шувуудын зөөлөн тоглоомыг урамшуулал болгон авах гэнэ.






Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *