Breaking News

Утасгүй KEYBOARD

 


Утасгүй KEYBOARD

Wireless холболт. Хөнгөн цагаан гадаргуу. Тогтоц сайтай суурь.  

Wireless Keyboard нь утсаар биш Bluetooth Wireless-ээр холбогддог учир заавал ширээн дээрээ гэлтгүй хүссэн газраа тавиад ч хэрэглэх боломжтой юм. 2 ширхэг хуруу зайгаар ажилладаг уг бүтээгдэхүүн нь хэрэглээгүй үед автоматаар унтардаг ба хэрэглэж эхлэхэд асдаг. Энэхүү гарыг iMac, Mac Mini зэрэг Apple брэндийн бүх бүтээгдэхүүнүүдэд холбон хэрэглэх боломжтой юм. Ашиглахад хялбар уг бүтээгдэхүүн нь 10 метрийн зайнд холбогддог ба Command, Option зэрэг шинэ товчлуурууд нэмэгдснээр бусад гаруудаас ялгаатай. Command товчлуур нь энгийн гарны Control буюу Ctrl товчлуурын үүргийг гүйцэтгэдэг. Хөнгөн цагаанаар хийгдсэн энэхүү бүтээгдэхүүн нь бат бөх бөгөөд хаана ч тавиад хэрэглэхэд тогтоц сайтай юм. Мөн товчлуурууд хоорондоо салангад бөгөөд ижил зайтай байдаг нь хэрэглэхэд эвтэйхэн бөгөөд хялбар болгож өгдөг.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *