Breaking News

iOS төхөөрөмжүүд дэлгэцийн порттой болж магадгүй

 

Apple бол яахын аргагүй ухаалаг гар утас болон tablet pc-ны зах зээлд тэргүүлэгч байр суурийг эзлээд байгаа билээ. Харин тэргүүлэгчийн байр сууриа алдахгүйн тулд тэд үргэлж шинийг санаачлан илүү хөгжиж байх ёстой гэдгээ мэддэг. Ийм ч учраас өнөөдрийн бүтээгдэхүүнд биш ирээдүйд гарах бүтээгдхүүндээ анхаарлаа хандуулан судалгаа шинжилгээ байнга хийдэг.

alt

Apple өөрийн судалгаа шинжилгээгээ дохио дамжуулагчид чиглүүлж байгаа бололтой. Учир нь саяханаас тэд мэргэжлээрээ 10 жил ажилласан, доод тал нь 2 жил баг удирдсан туршлагатай, дэлгэцийн портийн талаар мэдлэгтэй дохио дамжуулалтын удирдах инженерийг ирээдүйн судалгаа шинжилгээ болон бүтээгдэхүүний сайжруулалтан дээр ажиллуулахаар хайж эхэлсэн байна. Энэ зарын чанартай мэдээлэл нь Apple-ын албан ёсны ажлын байрны сайт дээр тавигдсан болно. Ямар чиглэлийн инженер хайж байгаа нь нэг таамаглалд хүргэж байна. Apple өөрийн ирээдүйд гаргах iPhone, iPad юмуу магадгүй цоо шинэ  бүтээгдэхүүндээ дэлгэц рүү холбогдох зориулалттай порт нэмэх бололтой. 

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *