Breaking News

iPad 3-ын гарах хугацаа Retina дэлгэцээс болж хойшлогдлоо

 

Apple-ын төлөвлөгөө ёсоор iPad 3 нь 2011 оны сүүлийн хагаст гарах ёстой байсан бөгөөд 3 дахь улиралд 1.5-2 сая тоо ширхэг, 4 дэх улиралд 5-6 сая тоо ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөж байжээ. Гэвч тэдний өрсөлдөгч Tablet PC үйлдвэрлэгч компаниуд ижил төстэй бүтээгдхүүнийг үйлдвэрлэх болсон шалтгаанаар тэд бүтээгдэхүүндээ нэмэлт сайжруулалт хийхээр болсон байна.

alt

Тэдний төлөвлөгөөг хойшлуулсан зүйл бол 9.7 инчийн 2048x1536 хэмжээстэй маш өндөр нягтралтай Retina дэлгэц юм. Тэдний хамтрагч сэлбэг нийлүүлэгч Samsung Electronics болон LG нь уг дэлгэцийг үйлдвэрлэх хэмжээнд хүрээгүй байгаа учир дэлгэцээ Sharp-аас өндөр үнээр худалдан авч бүтээгдэхүүндээ хэрэглэж байгаа юм байна.

Нэгэнт Apple өөрийн бүх сэлбэгийг дангаар үйлдвэрлэж чадахгүйгээс шалтгаалж iPad 3-ын бөөнөөр үйлдвэрлэх үйл явц төлөвлөгөөний дагуу явж чадахаа больсон. Иймээс iPad 3 нь 2012 оноос нааш гарахгүй болж байна.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *