Breaking News

Apple-ийн Стив Жобс огцорлоо

 
Apple-ийн Стив Жобс огцорлоо

Силикон хөндийн домог болсон Стив Жобс лхагва гаригт Apple корпорацийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээлгэн өгч, технологийн салбар дахь 14 жилийн ноёрхолдоо цэг тавилаа. Нойр булчирхайн хорт хавдар тусч өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ноос хойш олны нүдэнд ил гарч ирээгүй түүнийг гэнэт ийм шийд гаргасны дараа хөрөнгийн биржийн арилжаан дээр Apple-ийн хувьцааны ханш долоон хувиар унажээ.

Ажиглагчид Жобсыг огцрох талаар огт төсөөлөлгүй байсан юм. Технологийн зах зээлийг iPhone, iPad зэрэг Apple-ийн бүтээгдэхүүнүүд бүрэн эзэгнэж, тун удахгүй шинэ серийн бүтээгдэхүүнүүд худалдаанд гарахаар хүлээгдэж байгаа үед түүнийг ажлаа хүлээлгэн өгнө гэж хэн ч санахгүй нь тодорхой.

Өдгөө 55 настай Жобс өнгөрсөн гуравдугаар сард iPad-ийн шинэ загварыг зах зээлд танилцуулах ёслолд эмнэлгээсээ чөлөөгөөр гарч, хүрэлцэн ирсэн бөгөөд орой нь тэрээр бусад технологийн салбарын тэргүүлэгчдийн хамтаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай оройн зоог барьсан юм.

Тэрээр огцрох тухай шийдвэрээ мэдэгдэх үеэр Apple-ийн хөрөнгө оруулагчдад хандаж Apple-д итгэж, эргэлзэж тээнэгэлзэхгүй байхыг хүсээд, түүний залгамж халааг ноён Тим Күүк хүлээн авч, өөрөө төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хэвээр байна гэжээ
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *