Yahoo
2010.10.13
3125
“Yahoo”-г зохион бvтээгчдийн нэг Жерри Янг 1968 онд Тайваньд төржээ. Хоёр настай байхад эцэг нь нас барж, их сургуульд англи хэлний багш ажилтай ээж нь Жерриг ахтай нь хамт өсгөж хvн болгосон байна. 1978 онд ээж нь гэр бvлээ АНУ-ын Калифорни муж дахь Сан Жосе хот руу нvvлгэв.
Жерри хичээлдээ маш сайн оюутан байсан бөгөөд Стэнфордын их сургуульд дөрөвхөн жил сурах хугацаандаа цахилгааны инженерийн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ. Харин Дэвид Фило АНУ-ын Висконсин мужид 1966 онд төржээ. Бага насаа аав, ээжийн хамт Люзиана мужийн коммунд өнгөрөөсөн тэрээр Туланы их сургуульд орж, компьютер инженерын мэргэжил эзэмшив. Дараа нь Стэнфордын их сургуульд орж магистрын зэрэг хамгаалж, хичээлийн хажуугаар туслагч-ассистент багшаар ажиллаж байв. Чухам энэ хоёр залуугийн нөхөрлөлөөс л “Yahoo”-гийн тvvх эхэлсэн хэрэг. Аз болоход тvvний шавь нарын нэг нь Жерри Янг байсан юм. Жерри, Дэвид хоёр 1992 онд хичээлийн солилцооны шугамаар Япон руу зургаан сар яваад ирэхдээ улам дотно нөхөрлөх болжээ.
Уг нь 1993 онд Жерри Дэвид хоёр маань, Стэнфордод өөрсдийн докторын зэргийн судалгааны ажил дээр “computer-aided design” сэдвээр ажиллаж байх ёстой байв. Харин оронд нь, тэд өөрсдийн хамаг цаг заваа тухайн vед шинэхэн нээгдээд байсан “World Wide Web”-ийн ертөнцөөр аялж, арвин их мэдээллийг нь ухаж суухад зарцуулж байв. Тэдний энэ талаар хийсэн анхны төсөл нь Вэбээс (интернэтээс) NBA-ын тоглогчдын талаар мэдээлэл хайж олдог программ байжээ. Жерригийн хийсэн анхны вэб сайт нь ч гэсэн тvvний спортын их дур сонирхлыг илэрхийлсэн сумо барилдааны тухай байв.
Ингээд удалгvй Жерри Дэвид хоёр маань, Вэв ертөнц дэх асар өргөн хэмжээний мэдээлэлтэй харьцаж ажиллахад амжилт олох гол тvлхvvр нь эдгээр мэдээллийг эмхлэн зохион байгуулах явдал юм гэдгийг ойлгосон байна. Анхандаа тэд өөрсдийн дуртай вэб хуудсын хаягийг ангилан цуглуулж, “World Wide Web дэх Жерригийн лавлах” гэсэн нэрээр найз нартаа и-мэйл явуулж, вэб хуудас болгон гаргаж байжээ. Энэ нэр нь өөрсдөд нь төдийлөн таалагдаагvй тул, “YAHOO” гэсэн богинохон бөгөөд содон нэр бодож олсон байна. Тэдэнд энэ нэрнийх нь бvдvvлэгдvv этгээд бөгөөд, хэлэхэд амьд аялгуу нь таалагдсан бөгөөд, дараа нь энэндээ тааруулсан дараахь албаны “Yet Another Hierarchical Official Oracle”дэлгэрэнгvй нэрийг бодож олжээ.
1994 он гэхэд хэдэн мянган хvн Yahoo!-ыг ашиглан вэб ертөнцөөс хэрэгтэй мэдээллээ олж байв. Энэ vед хэрэглэгчдийн тоо сар тутамд хоёр дахин нэмэгдэж байлаа. Жерри Дэвид хоёр ч гэсэн өөрсдийн шинэ “хобби”-доо цаг заваа бvрэн зарцуулж, ангилсан вэб хаягнуудаасаа хэрэглэгч дурын vг хэрэглэн хайлт хийх, өөрийн хvссэн вэбний хаягийг нэмэх зэрэг олон боломжуудыг нэмж, тухайн vед хамгийн их хvн ханддаг вэб сайтны нэг болсноос их ачааллыг даах чадвартай “вэб сервер програм хангамж”-ийг нь хvртэл өөрсдөө зохион хэрэглэж байв. Энэ vед тэд Стэнфордын их сургуулийнхаа интернэт холбоосыг хэрэглэж vйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд удалгvй сургуулийнх нь сvлжээ дэлхийн өнцөг булан бvрээс өдөр тутам сая саяараа холбогдох их хэрэглэгчдийн ачааллыг даахаа больж эхэлснээс сургуулийнх нь удирдлага Жерри, Дэвид хоёрт хандан vйл ажиллагаагаа явуулах өөр газар олохыг хvсчээ. Yahoo!-ын vйл ажиллагаанд өөрийнхөө компьютер, интернэт холболтыг vнэгvй хэрэглvvлэх хvсэлтэй “MCI”, “WORLDCOM”, “AOL”, “NETSCAPE” зэрэг олон том компанийн төлөөлөгчид хоёр залуутай ирж уулзсан бөгөөд, 1995 онд тэд “Netscape”-ын саналыг хvлээн авч vйл ажиллагаагаа тэднийх рvv нvvлгэжээ.
Эцэст нь 1995 оны гуравдугаар сард Жерри, Дэвид хоёр маань, өөрсдийнх нь вэб хайх хобби нь бизнесын нэлээдгvй ашиг олох vйл ажиллагаа болж болох юм гэдгийг бvрэн ухаарсан байна. Тэд хөрөнгө оруулалтын “SEQUOIA” пvvсээс дөрвөн сая доллар зээлж өөрсдийн гэсэн компанийг байгуулав. Өөрсдөд нь бизнесийн vйл ажиллагаа явуулах туршлага дутмаг гэдгийг ойлгож, Стэнфордын их сургуулийн бас нэг төгсөгч болох Тим Кvгл (Tom Koogle - тухайн vед 400 сая долларын “high-tech” компани ажиллуулж байсан)-ийг өөрсдийн дарга болгож хөлсөлсөн байна.
Ингээд 1995-1999 оны хугацаанд Yahoo!-ын жил тутамд олж байсан орлогын хэмжээ нь 353 хувиар нэмэгдэж байв. Ихэнх ашгаа тэд вэб хуудсан дээрээ байрлуулсан баннер ад-төлбөртэй сурталчилгаанаас олж байлаа. Энэ их ашгийг олохын тулд вэб хуудсандаа айлчлах хэрэглэгчдийн тоог тогтмол нэмэгдvvлж иржээ. 1995 онд Yahoo! вэб хуудсанд өдөрт 250 мянган хэрэглэгч хоёр сая удаа ханддаг байсан бол, 2000 онд өдөрт дунджаар 145 сая хэрэглэгч 625 сая удаа ханддаг гэсэн аварга том vзvvлэлттэй болжээ. Ингээд тэдний компанийн нэр Yahoo! нь өнөөдөр интернэтэд хамгийн алдартай таних тэмдэг болж, Yahoo! вэб хуудас нь интернэт дэх хамгийн том хайлтын системийн нэг болжээ. Жерри Дэвид хоёр ч, өнөөдөр дэлхийн хамгийн баян залуучуудын жагсаалтад нэлээн дээгvvр ордог болсон байна