Breaking News

iZon Өрөөг хянах бяцхан камер

  izonХэрвээ та маш завгүй эцэг эх бөгөөд нялх балчир хүүхэдтэй бол энэхүү iZon хэмээх өрөөг алсаас хянах төхөөрөмж таны шинэ туслах болох нь.
Stem Innovation компанийн гаргасан энэ төхөөрөмж нь програмаар удирдах видео камер бөгөөд iPhone, iPad, iPod-доо холбоод түүнийхээ дэлгэцээр хүүхдийнхээ аюулгүй байдал, тайван унтаж байгаа эсэхийг хараад байж болох юм.
Одоогийн нөхцөлд бид хүүхдийнхээ өрөөг харъя гэвэл өндөр үнэтэй утасгүй сүлжээнд холбогддог камер суурилуулж, түүнийгээ утасгүй сүлжээгээр өөрийн нөүтбүүк юмуу компьютертаа холбоод байнгын нэг програм ажиллуулах хэрэг гарна. Энэ авсаархан видео камерыг ердөө л өрөөнийхөө хаа нэгтээ л байрлуулчихад болно.
Харин тэр өрөөнд ямар нэг чимээ гарвал танд дохио өгнө, өрөөний дуу дүрсийг таны хөдөлгөөнт төхөөрөмж рүү (iPhone, iPod, iPad гэх мэт) байнга дамжуулна.
Одоогоор энэ төхөөрөмж нь StemInnovation.com сайтаар 130 ам.доллараар худалдаалагдаж байгаа ба тун удахгүй Apple-ийн болоод бусад дэлгүүрээр зарагдах ажээ.

iZON1

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *