Aston Martin гар утастай боллоо
Тансаг
зэрэглэлийн гар утас үйлдвэрлэгч Канадын Mobiado компани Aston Martin
автомашин бүхий хэрэглэгчдэд зориулан тус брэндийн гар утасыг
үйлдвэрлэжээ.
The Grand 350 Aston Martin нэртэй уг гар утас нь
бэхжүүлсэн хөнгөн цагаанаар хийсэн эх биетэй, үнэт чулуугаар
чимэглэгдсэн, товчлуур болон логог нь алтаар бүтээсэн аж.
Мөн
GSM/EGSM, 3.5G, HSPDA, 3.2 megapixel камертай, 2.36 инчийн дэлгэцтэй,
Bluetooth, micro USB холболттой, 2.5mm AV хөгжим болон видео
тоглуулагчтай.