Breaking News

NBC-ын твиттер хакдуулжээ

 
NBC-ын твиттер хакдуулжээ

Өнгөрсөн долдугаар сард Fox телевизийн @foxnewspolitics хаяг хакердуулж, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг буудуулж нас барсан гэж жиргэж шуугиан тарьж байсан билээ. Харин өнгөрсөн баасан гаригт NBC News-ын твиттер хаяг мөн хакдуулж, Нью-Йорк хотоп халдлага болсон тухай худал мэдээлэл цацсан байна.
Хакерчид өөрсдийгөө The Script Kiddies хэмээн нэрлэсэн ба халдлагын тухай нийт гурван твийт бичжээ.

Үүний дараа NBC News-ын албаны хүмүүс мэдэгдэл хийж, хүмүүсийн сэтгэл санааг үймүүлсэн худал мэдээлэл цацагдсанд хүлцэл өчсөн байна.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *