Breaking News

“Самсунг Электроникс”-ийг “Apple”-ийн халаасны компьютерийг хуулбарласан гэж шүүх үзлээ

 

“Самсунг Электроникс”-ийг “Apple”-ийн халаасны компьютерийг хуулбарласан гэж шүүх үзлээ


f7581_d3a3f_20110422apple_samsung_scalesДэлхийн электрон бараа үйлдвэрлэлийн салбарт бас нэгэн дуулиан дэгдлээ. Энэ удаа АНУ-ын «Аррle Inc»компани Өмнөд Солонгосын тэргүүлэх үйлдвэрлэгч «Самсунг Электроникс»-ийг өөрсдийнх нь халаасныкомпьютерийг хуулбарласан гэж үзээд шүүхэд өгсөн билээ.
Тэгвэл даваа гарагт Германы шүүх «Аррlе Inс» компанийн талд шийдвэр гаргаснаа олон нийтэд зарлалаа. Үүнтэй холбоотойгоор Германы Берлин хотод болжбуй «IFА» электрон бараа хэрэглэгчдийн олон улсын үзэсгэлэн дээр «Самсунг Электроникс»-ийн саяхан үйлдвэрлэсэн «Gаlаху Таb 7.7» халаасны компьютерийг сурталчлахыг хориглосон байна. Түүнчлэн энэхүү бүтээгдэхүүнийг худалдахыг ч хориглож буйгаа мэдэгджээ.
«Самсунг Электроникс»-ийнхон «Саlаху Таb 7.7» загварын халаасны компьютерээ хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болсноо 2011 оны есдүгээр сарын гурванд зарлаж, олон нийтэд танилцуулсан юм. Уг нь «Саlаху Таb 7.7» нь орчин үеийн технологийн бүхий л дэвшлийг өөртөө агуулсан сод бүтээл болсон гэж мэргэжилтнүүд болон хэрэглэгчид үзэж байсан аж. Гэвч нэгэнт л Германы шүүхээс патент хулгайлсан буюу хуулбарласан гэж үзсэн тул «Саlаху Таb 7.7»-гийн нэр хүнд унах нь тодорхой болжээ.
Мэдээж хэрэг дэлхийн электрон барааны хамгийн том үзэсгэлэн «IFА» дээр «Саlаху Таb 7.7»-г сурталчлах эрхгүй болсон нь «Самсунг Электроникс»-ийн бизнест нэлээд асуудал үүсгэх нь гарцаагүй. Учир нь шинээр гарч буй электрон бараанууд энэхүү үзэсгэлэн дээр сурталчлагдаж байж л хэрэглэгчдэд танил болдог. Тиймээс «Самсунг Электроникс» энэ удаа маш том боломжийг алдлаа гэж ойлгож болох юм.
Сонирхуулахад «Ар рlе Inс» компанийнхан «Самсунг Электроникс»-ийн «Саlаху Таb 7.7» халаасныкомпьютерийг худалдах болон сурталчлахыг хориглох хүсэлтээ өнгөрсөн сарын сүүлээр шүүхэд гаргасан. Гэхдээ Сөүлд байрлах «Самсунг Электроникс»-ийн төлөөлөгч Жеймс Чун компани нь яг албан ёсоор шүүхийн шийдвэрийг хүлээн авсан эсэх талаар тодорхой зүйл ярихаас татгалзжээ. Тэрбээр мэдэгдэлдээ Манай компани шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ бид өөрсдийн өмчийн эрхээ хамгаалахын тулд шүүхэд хандах гэх зэрэг боломжтой бүхий л аргаар тэмцэх болно» гэжээ. Түүний мэдэгдлээс «Самсунг Электроникс» АНУ-ын «Аррlе Inс»-д бууж өгөх төлөвлөгөөгүй байгаа нь харагдсан тул цаашид зөрчилдөөн улам ширүүсэх нь гарцаагүй юм.

Samsung-Galaxy-Tab






Samsung Galaxy Tab 7.7

«Еlесtroniс Ргoduсt Industry Gills»-ын эдийн засагч Грейг Росси «Цаашид энэхүү хоёр хүчирхэг компанийн хоорондох зөрчилдөөн улам ширүүсэх нь тодорхой боллоо. Гэхдээ дараагийн шатны шүүх хурал боллоо ч «Аррlе Inс» компанийнхан ялалт байгуулна гэдэгт итгэж байна. Учир нь «Самсунг Электроникс»-ийнхон патентын эрхийн асуудлыг зөрчсөн гэдэг нь «Gаlаху Таb 7.7»-гийн үзүүлэлт болоод загвараас харагдаж байна. Тэгээд ч өндөр технологийн халаасны компьютер үйлдвэрлэлийн салбарт “Аррlе Inс” компанийн бүтээгдэхүүнүүд үргэлж анхдагч байсаар өнөөдрийг хүрсэн.
Тэд сар бүр зах зээлд шинэ бүтээгдэхүүн нийлүүлж олон сая хэрэглэгчийнхээ талархлыг хүлээж байдгийг бид мэднэ. Германы шүүхийн шийдвэр зөв гарсан гэдэгт итгэлтэй байна. Аль ч төрлийн үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөөн шударгаар явагдах ёстой. Гэтэл энэхүү зарчим зарим тохиолдолд зөрчигдөж байгаа нь харамсалтай» хэмээн мэдэгдэв. Тэрбээр мөн энэ удаагийн зөрчилдөөн Самсунг Электроникс»-ийн нэр хүндэд сэв суулгаж болзошгүйг анхааруулжээ.
Нэг зүйлийг онцлоход Германы шүүх «Саlаху Таb 7.7» халаасны компьютерийг ирээдүйд аль аль орны зах зээлд худалдах болон сурталчлахыг хориглосон талаараа нарийвчилсан мэдээллийг өгөөгүй байна.
Дашрамд дурдахад «Самсунг Электроникс», «Аррlе Inс» хоёрын хоорондох маргаан зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Өмнө нь тэд иймэрхүү төрлийн хэд хэдэн маргааны улмаас шүүхдэлцэж байжээ. Тодруулбал «Аррlе Inс»-ийнхэн зарим төрлийн халаасны компьютерүүд болон гар утаснуудынх нь патентыг хулгайлсан гэж шүүхэд ханджээ. Ингэхдээ гол нэрийн бүтээгдэхүүнүүд нь болох iPhone, iРаd төхөөрөмжүүдийн мэдрэгч болон дизайныг нь хуулбарласан гэж «Аррlе Inс»-ийнхэн үзсэн байна. Харин үүний хариуд «Самсунг Электроникс»-ийнхон өөрсдийнх нь утасгүй интернетийн төхөөрөмжийн патентыг хуулбарласан хэмээн шүүхэд өгчээ.

07-Samsung-vs-AppleИйнхүү «Самсунг Электроникс», «Аррlе Inс» компаниуд АНУ, Европ, Өмнөд Солонгосын зах зээлд удаа дараа заргалдаж нэгнийгээ шүүхэд өгсөөр өнөөдрийг хүрчээ. Сонирхуулахад мөн л лицензтэй холбоотой асуудлаар «Самсунг Электроникс»-ийнхон Австрали улсын зах зээлд «Саlаху Таb 10.1» бүтээгдэхүүнээ танилцуулах оролдлогыг хийсэн бөгөөд тэдний оролдлого хоёр ч удаа бүтэлгүйтэж байжээ.
“Stratedy Analytics -ын мэдэгдсэнээр 2011 оны нэгдүгээр улирлын байдлаар «Самсунг Электроникс»-ийнхон дэлхийн халаасны компьютерийн зах зээлийн 16 хувийг, «iРаd»-ын зах зээлийн 69 хувийг тус тус эзэлж байжээ. Харин патенттай холбоотой сүүлийн үеийн маргаануудаас болоод «iРаd» болон халаасны компьютерийн зах зээлд эзлэх «Самсунг Электроникс»-ийн хувь 2011 оны хоёр, гурав, дөрөвдүгээр улиралд буурах аюултайг мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Хувьцааны ханш уналаа
Самсунг Электроникс»- ийг « Аррlе Inс»-ийн халаасны компьютерийг хуулбарласан гэж Германы шүүх үзсэнийдараа энэ компанийн хувьцааны ханш огцом унасан. 2011 оны есдүгээр сарын тавны даваа гарагт Сөүлийнхөрөнгийн бирж дээр «Самсунг Электроникс»-ийн хувьцааны ханш 0.5 хувиар унаж, 769 вонд хүрчээ. «Самсунг Электроникс»-ийн хувьцааны ханш 2011 он гарснаар 20 гаруй хувиар унасан нь энэ аж. Хувьцааны ханшийн энэхүү уналт «СамсунгЭлектроникс»-ийн бизнест нэлээд асуудал үүсгэж байгаа нь тодорхой гэж шинжээчид үзжээ.
Дашрамд дурдахад 2011 оны хоёрдугаар улиралд шингэн кристалл дэлгэцийн(LCD) борлуулалт багассан тул «Самсунг Электроникс» компанийн ашиг 26 хувиар буурах тооцоог тус компани гаргажээ. Өнгөрсөн оны хоёрдугаар улиралд үйл ажиллагаанаасаа 5.01 их наяд вон олж байсан байсан тус компанийн энэ оны хоёрдугаар улирлын ашиг 3.7 их наяд вон болж буурна хэмээн тооцоолж буй аж.
Гэхдээ мэргэжилтнүүд «Самсунг Электроникс»-ийн ашгийн тал дээр үүнээс ч гутранги төсөөлөлтэй байна. «Shinhan Investment» корпорацийн захирал Ким Ён Чан «Самсунг Электроникс» ашгаа 26 хувиар буурна гэж тооцоолсон ч үүнээс илүү буурах магадлалтай. Түүгээр ч зогсохгүй энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг олон компанийн ашиг огцом унаж болзошгүй» хэмээн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *