Breaking News

iPatch-ынханаас гаргасан шинэ үйлчилгээ

 

UK буюу United Kingdom-д байрлах iPhone болон iPod-ын засварын мэргэжилтэн iPatch маш хачирхалтай мөн сонирхолтой мэдэгдэл хийлээ. iPhone 4-ийг гэрэлтдэг Apple-ийн логотой болгох үйлчилгээний талаархи юм. Энэхүү шинэ үйлчилгээний гол санаа нь таны iPhone 4 дэлгэцний гэрэл асаалттай байх үед Apple-ийн лого бас гэрэлтэнэ гэсэн үг.

iPatch

Энэ үйлчилгээг 100£ буюу ойролцоогоор 159$-ын дотор хийж гүйцэтгэх болж байгаа ба iPatch ийнханд утсаа өгөөд засуулахад сар хүрэхгүй хугацаанд засаад өгөх болно.. Яг үйл явц нь цаг хүрэхгүй хугацаанд хийх бөгөөд утасны өөрийнх нь арын тагийг ямар ч нэмэлт зүйлгүйгээр ашиглана. Өөрөөр хэлвэл утсыг өргөн нимгэн болгохгүй гэсэн үг юм. Гэхдээ зарим нэг iPhone хэрэглэгчидийн дунд хэрэв ийм утасыг бариад явж байхад хажуугаар өнгөрсөн хүмүүс хулхи (fake) iPhone бариад явж байна хэмээн шоолж магадгүй юм биш үү? гэсэн сэтгэгдлүүдийг маш ихээр бичсэн байна. Ямартай ч гэсэн гэрэлтдэг бол дажгүй мөртлөө оригинал гэсэн утгаа алдах мэт нэгэн сонирхолтой  шинэ үйлчилгээ гараад iPhone хэрэглэгчдийн дунд бас яггүй их шуугиан дэгдээд байна.

iPatch2

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *