Breaking News

Google Сергей Брин

АНУ-ын Калифорни мужийн Стэнфордын Их сургуулийн сайт дээр 1996 оны намраас эхлэн “BackRub” нэртэй
хайлтын нэгэн электрон хуудас ажиллаж эхэллээ. Энэ нь тус сургуулийн аспирант Сергей Брин, Ларри Пейж нарын эрдэмийн ажил байв. Харин нэг терабайтын хvчин чадалтай винчестертэй сервер сургуулийн нийтийн байран дахь Брины өрөөнд байрлаж байв. “BackRub” цоо шинэ vйлчилгээг санал болголоо. Хайлт хийхэд олдсон хуудсууд нь өөр интернэт сайт руу орж байлаа. Энэ хайлт тун амар дөхөмтэй байсан тул сургуулиас гадуур ч их алдартай боллоо.

1998 оны зун гэхэд “BackRub” өдөр бvр арван мянга гаруй хvнд vйлчилж байв. Энэ ажил эрдэм шинжилгээний хvрээнээс хэдийнэ гарч бvр их сургуулийн дотоод бичиг баримтыг хvртэл бvгдэд нээлттэй болгож өгсөн тул сургуулийн захиргаа сайтыг хааж зохиогчдыг нь “компьютерийн танхайрал” хийсэнд буруутгалаа. “Vргэлжлvvлэн сурах уу, эсвэл өөрийн бизнесээ эхлэх vv гэдэг сонголт нэг л өдөр миний өмнө босч ирсэн” гэж хожим нь Сергей Брин ярьсан юм. Тэрбээр “өөрийн бизнесээ” эхлэхийг сонгосон бөгөөд алдаагvй юм. Гэхдээ тvvнд санаанаас өөр юу ч байсангvй. Бизнес санааг нь дэмжих, бас хөрөнгө оруулалт хийх хvн тэдэнд хэрэгтэй байлаа. Сергей Брин, Ларри Пейж хоёр “Sun Microsystems” компанийг vндэслэгчдийн нэг Энди Бехтольштаймтай уулзаж өөрийн хайлтын сайтын тухай ярьсан байна. Харин Энди “Тун сонирхолтой юм. Гэхдээ би их яарч байна. Танай компани тэгээд ямар нэртэй юм бэ дээ” гэснээ чекийн дэвтрээ гаргаж 100 мянган ам.долларын чек бичиж өгчээ. Алмайрч гvйцсэн хоёр залуу “Google Incorporated” нэрээс өөр юу ч vгvй хоосон компани бас 100 мянган долларын чектэй vлдэв. Гэхдээ мөнгийг авахын тулд яаралтай “Google Incorporated” компанийг бvртгvvлэх хэрэгтэй байлаа. Тэд сургуулиасаа академик чөлөө аваад хамаг найз нөхөд хамаатан садандаа утасдан тусламж хvсч улмаар долоо хоногийн дараа буюу 1998 оны есдvгээр сарын долоонд нэг сая ам.долларын vндсэн хөрөнгөтэй “Google Inc” компани албан ёсоор бий болжээ.

Оросоос Америкт очсон Вундеркинд
Америкийн иргэн Орост төрсөн еврей vндэстэн Сергей Михайлович Брин 1973 оны наймдугаар сарын 21-нд Москвад мэндэлжээ. Тvvний эцэг нь Москвагийн их сургуульд математик заадаг байв. Харин 1979 онд тэдний гэр бvл АНУ руу цагаачилжээ. Зөвлөлтийн математикийн ухаан олон улсад нэр хvндтэй байсан тул эцзг Михаил Брин нь удалгvй Коллеж хотын их сургуульд багшлах болж, харин инженер мэргэжилтэй эхнэр нь АНУ-ын сансар судлалын НАСА агентлагт мэргэжилтнээр оров. Бяцхан Сережа ч шинэ нутагтаа төвөггvй дассан байна. Математикчийн хvvхэд тэрбээр тоондоо бусдаас илvv байсан нь тодорхой. Тvvнийг арван нас хvрэхэд аав нь тухайн vед ховор эдэд тооцогддог байсан компьютер бэлэглэв. Сургуулийн хажуугаар Сережа гэрээрээ математик, орос хэл сурч байлаа.

1990 онд сургуулиа төгсөөд Сергей эцгийнхээ хичээл заадаг Мэрилэндийн их сургуулийн математикийн ангид элсч хугацаанаасаа өмнө улаан дипломтой төгсөв. Дараагаар нь АНУ-ын “нэр хvндтэй компьютерийн сургууль” гэгдэх Стэнфордын их сургуульд элссэн юм. Америкийн зарим сургуулиуд бакалаврын зэрэгтэй оюутнуудыг шууд докторантурт элсээд сургалтынхаа явцад магистрын диплом авахыг зөвшөөрдөг. Ингэснээр их сургуулиуд авьяаслаг оюутнуудаа ямар нэгэн төсөлд хамруулах боломжтой болж харин оюутнууд нь сурахын хажуугаар мөнгө олохын тулд өөр ажил хийж хичээлээ цалгардуулахгvй болдог аж.
Доктор болоогvй ч зөвхөн докторуудыг ажилд авдаг эзэд
Сергей, Ларри хоёр Стэнфордод танилцсан байна.

Тэд ямар нэгэн асуудлаар vргэлж өөр өөрийн бодолтой байдаг тул байнга маргалддаг байсан ч хагацашгvй найзууд болж чадсан гэнэ. Найзуудын эрдэм шинжилгээний ажил нь дэлхий нийтийг хамарсан интернэт сvлжээн дэх сая сая баримт материал дотроос өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн олох тухай байв. Сергей 1994 онд хайлтын нэгэн программ бий болгов. Энэ программ нь “Playboy” сэтгvvлийн сайт руу ороод автоматаар элдэв зураг хайж олдог байлаа. Гэхдээ тэдэнд зөвхөн ганц сайтан дотор хайлт хийдэг биш харин бvх интернэт сvлжээд хайлт хийдэг тийм программ сонирхолтой байлаа. Харин дээр өгvvлсэн vйл явдал өрнөж Сергей, Ларри хоёр нэг сая ам.долларын vндсэн хөрөнгөтэй “Google” компаниа бvртгvvлсний дараа анхны офисоо найзуудынхаа нэгнийх нь машины гараашид нээсэн юм.

Тэд олсон бvх мөнгөө бизнестээ зориулав. Харин 1999 оны эхээр АНУ-ын томоохон сонин хэвлэлvvд хvмvvст маш хэрэгтэй хайлтын сайт бий болсон талаар бичиж эхэлсэн нь тэдэнд сайхан сурталчилгаа болж өгөв. Vvсэн бий болсноос хойш жил хагасын дараа “Google” ашиг орлоготой компани боллоо. Улмаар 2004 оны зун хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааг байрлуулахад Сергей Брин ч тvvний компани ч нэр хvндийн оргилд нэгэнт гарсан байлаа. Хувьцаа байрлуулалт тун амжилттай болж жилийн дараа тус компанийн орлого 100 тэрбумд хvрлээ. Ташрамд хэлэхэд Америкийн сурагчдын дунд “Google хийх” гэсэн хэллэг бий. Энэ нь тодорхой бизнес төлөвлөгөөгvй мөртлөө их мөнгө олох гэсэн утгыг илэрхийлдэг. Шинэхэн тэрбумтан Сергей Брин тун даруухан амьдардаг.

Тэрбээр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа урьдын адил гурван өрөө байрандаа амьдардаг, бас “Мерседес”-ээр биш, харин экологийн цэвэр хөдөлгvvртэй “Toyota Prius” машин унадаг тухайгаа ярьжээ. Харин тэрбээр ажил дээрээ тансаг уур амьсгалыг бvрдvvлсэн нь гайхалтай. Ажилчдын хоолны газарт нь нэртэй тогооч нар урилгаар ажилладаг. Харин ажилтнуудын танхимд халуун кофе хvйтэн ундаа vнэгvй байдаг. Ташрамд хэлэхэд энэ уламжлалыг тэрбээр “Microsoft” компаниас зээлдсэн. Мөн компанийн ажилчдад зориулсан хэд хэдэн массажист ажилладаг. Ажил дээрээ гэрийн тэжээвэр амьтдаа авчрахыг зөвшөөрдөг. Vvнээс гадна ажлын цагийн 20 хувьд нь ажлаас өөр юу хvссэнээ хийж болох гэнэ. Нэг vгээр хэлэхэд газар дээрх диваажин л гэсэн vг. Дэлхийд нэр хvндтэй энэ томоохон компанид ажиллах нэр төрийн хэрэг. Сергей Брин, Ларри Пейж хоёр Стэнфордын их сургуулиасаа докторын зэрэг авч чадаагvй орхисон хэдий ч өөрсдийн компанидаа техникийн мэргэжлээр докторын зэрэг авсан хvмvvсийг л ажилд авдаг.

Сергей Брин ойрын жилд хvнтэй суух төлөвлөгөөгvй байгаа гэнэ. Тэрбээр бараг бvх хvсэл мөрөөдлөө биелvvлсэн ч биелээгvй нэг мөрөөдөлтэй гэнэ. “Таны яг юу эрж байгааг мэддэг, танд хэрэгтэй vр дvнг гаргаж өгдөг тийм хайлтын сайт бий болгохыг” тэрбээр мөрөөддөг. Нэг талаас хvний хуслийг таана гэдэг vлгэрийн ид шид шаардах хэрэг. Нөгөө талаас Сергей Бриний мөрөөдөл юм чинь биелэхгvй гэх газаргvй.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *