“Samsung” “Apple”-ийн эсрэг
Дэлхийн
гар утасны зах зээлд ноёлох байр сууриа “Google”-д алдахаас эмээсэн
“Apple”, “Samsung” компанийн хооронд зохиогчийн эрхийн маргаан өрнөж
эхэллээ. “Apple” компани iPhone, iPad бүтээгдэхүүндээ “Samsung”-ийн
гурван технологийг хулгайлсан хэмээн сэрдэж байгаа аж.
Хачирхалтай нь “Apple” ч мөн ийм
шалтгаанаар “Samsung”-ийг шүүхэд өгөөд байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард
АНУ, Австрали, Азийн зах зээлд гаргасан ухаалаг гар утас, таблетийн
загвар “Samsung”- ийнхтай төстэй байсан нь маргалдах шалтгаан болж буй
аж. Энэхүү зарга Германд “Apple”-ийн талд шийдвэрлэгдэж, “Samsung”
экспортын хориг хүртсэн бол Голланд “Apple”-ийн бүтээгдэхүүнд мөн хориг
тогтоогоод байна.