iPhone 5-ын нээлтийг хүлээж байгаа
хамгийн том хүлээгчдийн нэг бол мэдээж Case-Mate-ынхан юм. Тэд янз
бүрийн iPhone 5-тай холбоотой цуурхлуудыг үндэслэн iPhone 5-ын гэр буюу
бүрээсний загвар гаргажээ. Энэхүү загваруудаас хархад iPhone 5-ын арын
хэсэг хөнгөн цагаан бүрхүүлтэй байгаа нь ажилаглагдаж байгаа байх.

Энэ мэдээлэл интернет хуудсуудаар тарсны дараа Case-Mate сайт
дээрээсээ энэ загваруудаа авчихсан байсан ба магадгүй худал цуурхал
тараахаас болгоомжилсон байх талтай. Эсвэл iOS төхөөрмжүүдийн гэр
үйлдвэрлэдэг хамгийн том гэж хэлж болох энэ компани удахгүй гарах
iPhone-г мэдэж байж ч магадгүй юм.