Breaking News

Үнэн ярьж байгаа эсэхийг шалгадаг төхөрөмж бүтээв

 

Үнэн ярьж байгаа эсэхийг шалгадаг төхөрөмж бүтээв


Британийн эрдэмтэд тухайн хүний үнэн ярьж байгаа эсэхийг шалгадаг төхөөрөмж бүтээсэн тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ. Уг төхөөрөмжид дүрс бичлэгийн камер, дулаан мэдрэгч багтдаг бөгөөд түүнд орж байгаа мэдээллийг компьютерын тусгай программ хянадаг байна. Программын гол үүрэг нь хүний нүүрний хувирлуудад дүгнэлт хийх болон тухайн хүний үнэн ярьж байгааг нүдний хөдөлгөөнөөр тодорхойлох ажээ. Харин тусгай дулаан мэдрэгч нь нүүр рүү хөөрч байгаа цусны хурдыг хэмжин сэтгэлийн хөдөлгөөнийг эсвэл мэдээллийг нуухыг оролдож байгааг тодорхойлдог байна. Шинэ төхөөрөмжийг Их Британийн нисэх онгоцны томоохон буудлуудын аюулгүй байдлын албаныхан сонирхож байгаа гэнэ. Үнэн ярьж байгаа эсэхийг шалгадаг төхөөрөмжийн тодорхойлох магадлал нь одоогоор 70 хувьтай байгаа боловч энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *