“Google” “IBM” -ийн хувьцааг худалдаж авав
Дэлхийн хамгийн том хайлтын систем "Сооglе" "International Business Machines /IВМ/ корпорацийн 1023 патентыг худалдан авчээ.
Энэ
нь шинжээчдийн үзэж буйгаар зар сурталчилгаа интернэтийн хайлтын
системийн хүчирхэг нэгдэл үүсгэн ухаалаг гар утасны, зах зээл дэх хүчээ
нэмэгдүүлэх зорилготой аж.
Тус компани гар утасны "Аndroid”
системээ хамгаалахын тулд программ хангамж, гар утас үйлдвэрлэгч
компаниудын тэр байтугай өрсөлдөгч “Аррle", "Мicrosoft-ийн хувьцааг
олноор нь худалдан авсаар байгаа билээ.
Өнгөрөгч долдугаар сард
гэхэд л "IВМ"-ийн 1030 патентыг худалдан авсан. Удахгүй "Моtorola
Моbility"-ийн 12,5 тэрбум долларын 17 мянга гаруй патентыг худалдан
авахаар төлөвлөөд буйгаа зарласан.
“Аndroid" системийг хэдэн
жилийн өмнө "Сооgle” худалдан авсан бөгөөд ухаалаг гар утасны
хэрэглэгчид интернэтэд холбогдох тохиолдолд ашиглагддаг.
Энэ
систем нээлттэй бөгөөд үнэгүй. Тиймээс вируст амархан өртдөг, программ
хангамжийн өндөр мэдлэгтэй хэн ч мэдээллийн кодыг амархан тайлах
боломжтой хэмээн шүүмжлүүлдэг. Энэ мэт шалтгаанаас сүүлийн үед гар утас
үйлдвэрлэгчид уг системийг бүтээгдэхүүндээ суулгахаас цааргалдаг болоод
байгаа юм.
Тухайлбал, "Samsung", "Моtогоlа", "НТС" компаниуд "Аррlе"-ийн платформыг түлхүү хэрэглэх болжээ.