Breaking News

Google vs Хятад

Google-ынхэн ойрд хэцүүхэн байх шиг байна. Дэлхийн нөлөө бүхий орон Хятадтай заргалдаад авсан тэд хэдийгээр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэж байгаа ч цаад утгаараа өөрсдийнхөө бизнесийг тодорхой хэмжээгээр унагаж байгаадаа харамсаж байгаа болов уу.
Хятадын засгийн газар өөрсдийн иргэдийнхээ интернет хэрэглээнд асар их хяналт тавьдаг нь google –ын бүтээгдэхүүний үндсэн чиглэлийг алдагдуулахад хүрээд байгаа юм. Google гэлтгүй томоохон интернет чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ч хятадын энэхүү шаардлагын дагуу үйлчилгээгээ явуулдаг.
Сүүлийн үед хятадын талаас Google Mail ашигладаг хүмүүсийн mail account-руу илт халдлага хийж байгааг google-ынхэн буруушааж хятадын засгийн газартай хэлэлцээр хийх хэмжээнд тулсан байна. Үүний хажуугаар хэрэв хятадын засгийн газар энэ мэтээр бизнест хэтэрхий хөндлөнгөөс оролцох бол Google-ынхэн хятад дахь үйлчилгээгээ зогсоох арга хэмжээ авч болох юм гэж мэдэгдлээ.
Энэ мэдэгдэл гарсны дараагаар Google-ын хувьцаа эрс буурч хувьцаа эзэмшигчидыг сандаргав. (Дээр нь Nexus One гаргасан утас нь асуудалтай байгаа нь тэднийг нервитүүлж байна.)
Харин Microsoft-ынхон бид хятадаас гарахгүй гэж далимд нь “Кок” авсан мэдэгдэл хийгээд амжив.
Google болон хятадын засгийн газрын асуудал даамжирсаар улс хоорондын асуудал болжээ. Саяхан АНУын засгийн газраас хятадын барьж байгаа энэ бодлогыг дэмжихгүй байгаа талаараа мэдээлэл хийгээд авсанд хятадын тал илт дургүйцэв.
Дэлхийн 3р дайн ингэж өрнөж болох юм. Дарин дээр давс гэгчээр хятадын өмнөө барьдаг ганц том хайлтын систем болох baidu.com –г нь ираны хэсэг нөхөд хакдаад авсан байх юм. Одоо ираны цахим ертөнцрүү хятадууд өдөр шөнөгүй бөмбөгдөлт хийхээр занаж байгаа бизээ
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *