Breaking News

Ээжүүдэд зориулсан FB тоглоом гарчээ

 
Ээжүүдэд зориулсан FB тоглоом гарчээ

Фейсбүүк хэрэглэгчдийн багагүй хувь нь зөвхөн тоглоом тоглох гэж уг сайтад ордог гэсэн судалгаа байдаг. Сонирхолтой олон тоглоомуудыг тоглох хүмүүсийн тоо асар хурдацтай нэмэгдэж, сая саяар тооглогдох болоод буй. Хүмүүсийн энэхүү хандлагыг АНУ-ын эмэгтэйчүүдийн “Million Moms challenge” нийгэмлэг эерэгээр ашиглаж, сонирхолтой төсөл эхлүүлжээ. Уг байгууллага ээжүүдэд зориулсан “1000 days” нэртэй тоглоомыг нээгээд байгаа ба уг тоглоомоор ээжүүдэд хэрэгтэй мэдээллийг нь өгөх гэнэ.

Үүнд хоолны дэглэм, хүүхдэд хэрэгцээт амин дэм болон эрдэс бодисыг ямар бүтээгдэхүүнээр дамжуулан өгөх, ээж хүүхэд зориулсан төр засгийн хөтөлбөрүүд зэргийн мэдээлэл багтах аж.

Мөн тоглоомноос олсон орлогыг сандаа хуримтлуулж, сайн санааны үйлст зориулах юм байна.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *