Breaking News

Тошиба тусгай нүдний шил шаардлагагүй анхны 3D дэлгэц бүтээжээ

 

3D киног тусгай нүдний шил зүүж үздэгийг хүн бүр мэддэг. Тэгвэл Японы Тошиба компани шил зүүхгүйгээр

3D кинонуудыг үзэх боломжтой тусгай дэлгэцтэй анхны дижитал зурагт бүтээсэн тухайгаа зарлалаа.

Дэлхийн анхных гэгдэж буй энэхүү зурагт 12 инчийн дэлгэцтэй юм байна. Тус компанийн шинэ бүтээгдэхүүн 12GL1 нь 119 800 иен буюу 923 еврогийн үнэтэй бөгөөд 20 инчийн дэлгэцтэйг Зул сарын баяраар хэрэглэгчдэд хүргэхээр зэхэж байгаа аж.

Харин 40 инчийнхийг нь ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *