|            
 Шинэ iPhone 5 гар утас ирэх 10 дугаар сарын 15-нд худалдаанд гарна 
хэмээн France Telecom – Orange компанийн тэргүүн Стефан Ричард 
мэдэгдлээ. Шинээр худалдаанд гарч буй уг ухаалаг гар утсыг Apple компани
 гаргаж байгаа юм. Ноён Ричард өнгөрөгч Баасан гаригт Францын сэтгүүлч 
нарт ийнхүү мэдэгдсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн, France Telecom-ын 
зүгээс уг бүтээгдэхүүнд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэжээ. Энэ нь 
Apple-ийн шинээр гаргаж буй бүтээгдэхүүнийг танилцуулсан түүний анхны 
ярилцлага биш аж. Өмнө нь түүний мэдэгдэж байсанчлан iPad-2 нь 2011 оны 
нэгдүгээр сард худалдаанд гарч байсан юм. Харин энэ долоо хоногт “New 
York times”-ийн мэдээлснээр шинэ iPhone 5 нь А5-аас хурдан, нэмэлт санах
 ой бүхий процессортой болсноос гадна 5 пикселийг нь сайжруулан 8 
пикселийн камертай болгожээ |