Самсунг компани хөндлөөш 11,43 сантиметр урт уян “AMOLED” дэлгэцтэй, ердөө 03 миллиметр зузаан гар утас
бүтээснээ
танилцуулав. Эвхэж, хуйлж, ороож болохоос гадна алхаар нүдэж болдог
шинэ утас ирэх жилийн хоёрдугаар улиралд худалдаанд гарах ажээ. Энэ
утсанд нүүрстөрөгчийн атомуудын хуудсууд болох “графен” гадрын
технологи ашигласан учир эвдэх бараг боломжгүй онцлогтой юм. Шинэ утас
найман мегапиксель камертай, 1,0 Гб санах ой, тэрчлэн 1,2ГГц
профессортой байх аж.