Breaking News

Хамгийн аюултай интэрнет хуудсууд

Интэрнэтэд ямар ч аюулгүй аялна гэдэг хэцүү болжээ. Вирус, Spy буюу тагнуул програмууд, Spam, Malware гээд маш олон төрлийн аюулууд хаана ч хүлээж байж магад. Саяхан McAfee компанийн мэргэжилтнүүд хамгийн аюултай домайнуудыг (.mn, .com, .ru гэх мэт) судалсан байна.
- Улс орны домайнуудаас хамгийн аюултай нь Румин (.ro) 5.6 хувь, Орос (.ru) 4.5 хувь.
- Арлын орнууд, ихэвчлэн үнэгүй домайн өгөх үйлчилгээ явуулдаг домайнуудаас Африкийн Сао Томэ (.st) 19 хувь, Толекау (.tk) 10 хувь, Карибийн Туркс ба Кайкос (.tc) мөн 10 хувь, Антарктикийн ойролцоо байрлах Өмнөд Джоржиа (.gs) 9 хувь.
- Энгийн домайнуудаас хамгийн аюулатй нь .info домайнтой сайтуудын 8 хувь, .com -н 6 хувь.
- Хамгийн аюул багатай эхний таван орны сайтуудад Финланд, Норвег, Швед, Исланд, Ирланд зэрэн орнуудын домайн оржээ.
- Ямар ч аюулгүй домайн .gov буюу Америкийн засгийн газрын домайн.
- Хамгийн их Spam-тай сайтуудын эхэнд .info 73 хувиар оржээ
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *