Програмчлалын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Азийн
бүсийн 36 дахь програмчлалын ACM-International Collegiate Programming
Contest тэмцээн өнгөрөгч сарын 25-нд БНХАУ-ын Мэдээлэл технологийг
өндөр хэмжээнд хөгжүүлсэн Далянь хотын Далянь технологийн их сургууль
дээр явагдаж дүнгээ гаргасан байна.
Тус олимпиадад МУИС,
Математик Компьютерын сургуулийн Програм хангамжийн тэнхимийн эрхлэгч
Д.Гармаа ахлагчтай, багш Г.Багаболд дасгалжуулагчтай оюутан Э.Хонгор,
Л.Мөнх-Очир, П.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй S.M.C.S баг Монголын
оюутны програмчлалын олимпиадын анхны мөнгөн медалийг хүртжээ.
Тэд
Азийн бүсийн олимпиадад 796 оюутны багаас шалгарсан өндөр чансаатай 155
багаас шалгарч ийнхүү монгол улсынхаа нэрийг өндөрт өргөөд ирлээ.
АСM-ICPC
тэмцээн нь их дээд сургуулиудын хооронд зохиогддог бөгөөд АНУ-ын IBM
корпораци ивээн тэтгэж жил бүр явуулдаг бөгөөд тэмцээн нь програмчлах
ур чадвар, мэдлэг, дадлага, чадварыг шалгасан програмчлалын дэлхийн
хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг юм.
