Breaking News

Тим Кукийн гялалзах боломж

 
Тим Кукийн гялалзах боломж

Цахим ертөнцийн хамгийн хүчирхэг компани болох Apple-ийн шинэхэн захирал Тим Кук маргааш цоо шинэхэн бүтээгдэхүүн болох iPhone 5-ыг танилцуулах гэж байна. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор Стив Жобсын сүүдэр дор дарагдаж явсан түүнийг хэн болохоо харуулах чухал мөч ирлээ хэмээн бичицгээж байна.
Маргааш болох iPhone 5-ын танилцуулга нь Тим Кук шинэ албан тушаалаа авснаас хойшхи хамгийн анхны танилцуулга бөгөөд Apple-н шинэ бүтээгдэхүүнүүд Стив Жобсын танилцуулгаар олонд хүрдэг байсныг халж байгаа анхны тохиолдол юм.
Цахиурын хөндийн загалмайлсан эцэг, амьд домог Стив Жобс өнгөрсөн наймдугаар сард эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаа орхиж, удаан хугацааны хамтрагч Тим Кукийг өөрийн албан тушаалдаа санал болгож үлдээсэн билээ.
Стив Жобсыг ажлаа өгөх тухай мэдэгдэл гарснаас ердөө нэг цагийн дараа Apple компанийн хувьцааны ханш унаж, олон мянган хэрэглэгчид сэтгэл гонсгор үлдсэн.
Хийсэн бүтээсэн зүйл, нэр хүндээрээ оргилд гарсан Стив Жобсыг орлож үлдэнэ гэдэг Тим Кукийн хувьд хэцүү үүрэг.  Тэр дундаа түүний хоосон үлдсэн орон зайг нөхөж, түүнээс дутахгүй компаниа удирдаж чадна гэдгээ батлан харуулах нь бүр ч хүнд байж таарна.
Харин маргаашийн үйл явдлаар Тим Кук хэн гэдгээ харуулж, хэрэглэгчид болон хувьцаа эзэмшигчдийн итгэлийг олж авч чадах эсэхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *