NEWS Mobile Монголд анх удаа

NEWS агентлаг, www.news.mn сайт Монголын мэдээллийн сайт-уудаас
анхлан гар утсанд зориулсан хувилбараа өнгөрсөн баасан гаригт
хэрэглэгч, уншигч танд танилцуулсан билээ. Та www.news.mn сайтын гар
утсанд зориулан гаргасан News Mobile хувилбарын тусламжтайгаар өөрийн
гар утаснаасаа Монголын тэргүүлэгч мэдээллийн эх сурвалжид нийтлэгдсэн
хамгийн сүүлийн үеийн мэдээллийг шуурхай хүлээж авах боломжтой боллоо.
Гар утсанд зориулсан News Mobile хувилбарыг эхний удаа бид iPhone болон
Android утсанд зориулан гаргаад байгаа бол тун удахгүй Symbian,
Blackberry утаснаас News Mobile-д зочлох боломжтой болно.
“News Mobile”-ын давуу талууд:
-
Тухайн гар утасны хэрэглээнд тохирсон, хэрэглэхэд хялбар, ойлгомжтой
-
Шилдэг нийтлэлч, сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээллийг шуурхай хүлээн авах
-
Дэлгэрэнгүй зурагт мэдээлэл үзэх
-
ТВ хөтөлбөр, цаг агаар, валютын ханшийн мэдээллийг тогтмол харах
-
Хүссэн мэдээгээ хадгалж, offline унших
-
Хүссэн нийтлэл, мэдээгээ гар утаснаасаа шууд хэвлэх
-
Таалагдсан мэдээгээ Facebook, Twitter болон Email-ээр бусадтай хуваалцах
-
Өөрийн хүссэн сонголтоор мэдээнүүдээ ангилах




Энэхүү
Mobile News хувилбарыг гүйцэтгэгч компаниар гар утасны программ хангамж
хөгжүүлэлтээр Монголдоо хамгийн чадварлаг баг гэгддэг “Слайд”, “Содонсолушн” компаниуд
хамтран ажиллав. “Слайд” компани нь программ хангамжийн чиглэлээр
Герман, Америк, Япон зэрэг орнуудад аутсорсингийн үйл ажиллагаа явуулдаг
туршлагатай хамт олон юм.