Breaking News

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд кибер халдлагаас хамгаалагдана

 
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд кибер халдлагаас хамгаалагдана
Сүүлийн үед гадаадын хакерууд Монгол төрийн захиргааны байгууллага болон хувийн хэвшлийнхний веб хуудас руу халдаж эвдлэх хандлага гарах болсон. Одоогоос сарын МҮОНРТ-ын сайтыг туркын хакерууд эвдэж байсан бол өнгөрсөн хавар Дархан-Уул аймгийн албан ёсны мэдээллийн сайтыг хэн нь үл мэдэгдэх хакерууд эвдэж байсан юм. иймд төрийн болон нутгийн захиргааны веб хуудсуудыг хамгаалах үүднээс
Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, Монголын Үндэсний Дата төв мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь:
- Нийслэлийн хэмжээнд мэдээлэл технологийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хамтран боловсруулах
- Нийслэлийн нэгдсэн сүлжээний дэд бүтцийг Дата төвийн хэрэглээнд ашиглуулах
- Үндэсний Дата төвийн дэд бүтцийг нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын хэрэглээнд ашиглуулах
- Үндэсний Дава Төвийн үйлчилгээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэх
- Нийслэлийн нэгдсэн сүлжээ, дэд бүтцийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт, байнгын найдвартай ажиллагааны шийдлийг хамтран боловсруулж шийдэх  зэрэг таван зүйлээс бүрдэж байна.  
Тус санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын дарга Я.Сод-Эрдэнэ, Монголын Үндэсний Дата төвийн захирал О.Золбаяр болон албаны хүмүүс оролцжээ
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *