Стив Жобс таалал төгслөө 2011.10.6 2434 Стив Жобс таалал төгслөө Apple компанийн үүсгэн байгуулагч, Цахиурын хөндийн амьд домог Стив Жобс өчигдөр таалал төгссөн тухай компанийнхан мэдээллээ. Тэрбээр 56 настай байсан ба нойр булчирхайн хорт хавдраар өвчилж, эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн наймдугаар сард албан тушаалаа өгсөн юм.Өчигдөрхөн болсон Apple-ийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга дээр түүнийг ирж магадгүй эсвэл видео дуудлагаар холбогдож болох юм гэж олон хүн таамаглаж байсан ч танилцуулга түүнгүйгээр болсон билээ. Олон мянган хэрэглэгчдийнх нь хамгийн их итгэл хүлээлгэдэг Стив Жобс ийнхүү шинэ бүтээгдэхүүнээ өлгийдөн авсан өдрөө таалал төгслөө.Компанийн мэдэгдэлд "Стив Жобс бол бүх л амьдралынхаа турш шинэ шинэлэг бүхнийг санаачилж, үргэлж өсөн дэвшихийн төлөө зогсолтгүй чармайн ажиллаж байсан эрч хүч, хүсэл тэмүүлэл, цог золбоо, сүр жавхлангийн эх ундрага байлаа. Стив Жобс дэлхийг өөрчилсөн хүн" хэмээжээ.