Дэлхийг өөрчилсөн гуравхан “алим”-ны нэг нь түүнийх 2011.10.6 2577 Дэлхийг өөрчилсөн гуравхан “алим”-ны нэг нь түүнийх Энэ дэлхийг өөрчилсөн гурван алим бий гэдэг. Нэг нь Евагийн хазсан алим, нөгөөх нь Ньютоны толгой дээр унасан алим, гурав дахь нь алдарт Apple корпорацийн Стив Жобсын гарт байсан гэж хүмүүс хэлцгээж байна. www.news.mn мэдээллийн сайтын нүүр хуудаст “Стив Жобс таалал төгслөө” гэсэн мэдээ шуурхай мэдээ болжээ. Pcworld.com сайтын тэргүүн нүүрэнд мөн түүний 56 насандаа хорвоогоос явсныг мэдээлж, түүнтэй холбоотой мэдээлэл, эргэх дурсамжууд бүх сайтуудаар дүүрэн байна. Тэр үнэхээр агуу зохион бүтээгч, шинийг санаачлагч, инженер, ухаалаг удирдагч, манлайлагч, дэлхийн хэдэн тэрбум хүмүүсийн танил байжээ. “Харамсмаар юм, Air Mac, iPod, iPhone, iPad бүтээж өгсөнд баярлалаа”, “Тэр домог болсон, дэлхийг өөрчилж чадсан хүмүүсийн нэг”, “Тэр дэлхийг өөрчилсөн Стив Возняктай хамт энэ соёл иргэншлийн анхны 8 битийн PC Apple ийг аавынхаа гараашид 1976 онд хийсэн Macintosh iPhone iPad бүгд зөвхөн түүнийх”, “Дэлхий нийтэд шинэ технологи хөгжил авчирсан нь их буян хураасантай ижил байх, диваажин гэж байдаг бол очсон байхаа”, “Агуу их хүн биднээс явлаа, тэр дэлхийг өөрчилсөн Стив Возняктай хамт энэ соёл иргэншлийн анхны 8 битийн PC Apple-ийг аавынхаа гарашид 1976 онд хийсэн Macintosh iPhone iPad бүгд зөвхөн түүнийх”, “Попын хаан бол Майкл Жексон, Техникийн хаан бол тэр” хэмээн хүмүүс гашуудаж байна. Өчигдөр болсон Apple-ийн iPhone 4S хэмээх бүтээгдэхүүний танилцуулга дээр түүнийг гарч ирэх байх гэж олон хүн бодож, хэвлэл мэдээллээ ярьж байсан ч тэрээр ирээгүй. Харин тэр энэ хорвоогоос бүр явжээ.
Стив Жобс бол жинхэнэ суут хүн .Хэрэв тэр байгаагүй бол бид магадгүй хүй нэгдлийн үеийхээрээ байх байсан.