Супер компьютерийг Монголд зориулна
TheRegister
сайтад мэдээлснээр Cray компани суперкомпьютерийн миникластер XE6m№ийг
Улаанбаатарын Ус цаг уур, хүрээлэн буй орчны хяналтын албанд бүтээх
гэрээг авчээ.
Cray компанийн мэдээнд Төв Азийн энэ улс уул, тал
нутагтай цаг агаар эрс өөрчлөгдөж байдаг бөгөөд мал аж ахуй фермерийн аж
ахуйгаар тэжээгддэг учраас захиалагч нар энэ супер компьютерийн
тусламжтайгаар цаг уурын мэдээг нарийн гаргах боломжтойд найдаж байгаа
гэж өгүүлжээ.
Тус компанийн Монголд нэвтрүүлж байгаа анхны
систем нь энэ болох бөгөөд компьютер нь AMD компанийн 16 цөмийн Opteron
6200 (Interlagos) процессор дээр үндэслэгдэн бүтээгдсэн байх ажээ.