Утасгүй интернетийн “Wi Fi” талбай нэмэгдлээ
Нийслэл
Улаанбаатар хот маань жил бүрийн аравдугаар сарын 29-ны өдөр Нийслэлийн
баярын өдрөө тэмдэглэдэг уламжлалтай. Уг баярыг угтан Нийслэлийн Засаг
даргын Тамгын газар, Мэдээлэл технологийн газар, “Мобинет” компанитай
хамтран Улаанбааатар хотын нийтийн эзэмшлийн 10 талбайд утасгүй
интернетийн “Wi Fi” үйлчилгээг нэвтрүүлж, ойн баярын бэлэг барьж байна.
Энэ ажлын хүрээнд өчигдөр Эрх чөлөөний талбайд “Wi Fi” бүсийн нээлтийн
ёслол боллоо. Мэдээллийн зуунтай хөл нийлж алхахад түлхэц болж байгаа
энэ ажлын эхний үе шат болгож Зайсангийн бурхантай хөшөө, Улаанбаатар
зочид буудлын урд талбай, Монголийн төмөр замын вокзал, Төмөр замын
коллежийн урд талбай, Эрх чөлөөний талбайд “Wi Fi” бүсийг байгуулаад
байна. Харин тун удахгүй Ард кино театрын урд талбай, Драмын театрын урд
талбай, саяхан шинээр байгуулагдсан Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн,
Сансарын үйлчилгээний төвийн гаднах талбай, Цэрэндоржийн гудамж гэх
газруудад “Wi Fi” бүсийг байгуулах аж.