Breaking News

Дэлхийн хамгийн хямд компьютер худалдаанд гарчээ

 
Дэлхийн хамгийн хямд компьютер худалдаанд гарчээ
Энэтхэг, Их Британийн зохион бүтээгчид хамтран дэлхийн хамгийн хямдхан комьютерыг бүтээснээ худалдаанд гаргажээ. Тус компьютер нь 35 ам.долларын үнэтэй бөгөөд техникийн салбарт тэргүүлэгч "Арр1е"-ын хамгийн хямд компьютер нь 200 ам.доллараар худалдаалагддаг аж.
Хямд үнэтэй ч компьютерын үзүүлэлт нь хамгийн сүүлийн үеийнх, дэвшилтэт технологид суурилагдсан байна. Энэ компьютерыг "Аакаsh" хэмээн нэрлэжээ. Батерейн хүчин чадал нь гурван цаг, 32 гегабайтын багтаамжтай бөгөөд энэхүү загварыг оюутан, сурагчдын хэрэгцээнд зориулан гаргасан тухайгаа мэргэжилтнүүд хэлсэн байна.
Хямд үнэтэй компьютерын, хүртээмжинд ихээр анхаарч байгаа бөгөөд нийтдээ 10 сая гаруй хувийг нийлүүлэлтэд өгөхөө албаныхан мэдэгдсэн байна.
Энэтхэгийн Засгийн газраас одоогоор оюутнууддаа зориулан 100 мянган ширхэгийг худалдан авахаа мэдэгджээ. Энэтхэгийн Технологийн газар, Их Британийн "Data Wind" компаниуд хямд компьютерыг зохион бүтээсэн юм.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *