iPhone 4S-т Samsung процессор илрэв
Аравдугаар
сарын 14-нд худалдагдаж эхэлсэн iPhone 4S смартфоны процессоруудыг
Өмнөд Солонгосын Samsung компани үйлдвэрлэдэг нь тодорхой болов. Шинэ
төхөөрөмжийн бүтцийг нарийвчлан задалж судалсан Chipworks компанийн
мэргэжилтнүүдээс энэ талаар мэдээлэл авч CNET News дамжуулжээ.
45-нанометрийн
техник ажиллагааны дагуу бэлтгэгдсэн Apple A5 хоёр цөмийн процессорыг
iPhone 4S-д тавьсан байна. Тэр нь “талст дээрх систем” гэж нэрлэгдэх
бөгөөд үндсэн процессороос нь гадна түүнд графикийн процессор ба RAM
системийн санамж байдаг.
Apple A5 процессорыг энэ жилийн хавар
танилцуулагдсан iPad 2 таблетад хэрэглэдэг. Таблетийн чипүүдийг мөн л
Samsung үйлдвэрлэдэг. iPad 2-ын Apple A5 процессорын давтамж нь бараг
нэг гигагерц, харин iPhone 4S -д 800 мегагерц байна.
Apple ба Samsung
компаниуд энэ хавраас бие биентэйгээ патентын маргаантай байгаа. Өмнө
нь энэ маргааны улмаас Apple өөрийн шуурхай төхөөрөмжүүдэд процессор
нийлүүлэгчээ солино гэсэн мэдээ гарсан байв. Шинэ нийлүүлэгчээр
Тайванийн TSMC компани тодорч магадгүйг бас хэлж байлаа.
Зарим
нэг мэдээгээр Samsung-ийн чипийг iPhone төхөөрөмжийн ирээдүйн
загваруудад ашиглах гэнэ. Тухайлбал, The Korea Times сонин нэрээ
нууцалсан эх сурвалжаас иш татан хоёр компани A6 гэх дөрвөн цөмийн
процессор нийлүүлэх талаар хэлэлцээр хийж байгаа гэжээ. А6 нь 28
нанометрийн техник ажиллагаагаар хийгдэх ажээ.