Чилийн Парламентын гишүүд iPad-тай болно
Чилийн
Парламентын 120 гишүүн бүгд нэгдсэн журмаар iPad-тай болж байгаа гэнэ.
Франс пресс агентлаг энэ талаар мэдээллээ. Гишүүдийн ажлын идэвхийг
нэмэгдүүлэх гэж ийм ажил зохион байгуулсан гэнэ. Гишүүдээс хар, эсвэл
цагаан өнгийн iPad авах сонголт байгаа аж. Гэхдээ зарим гишүүн ийм ажилд
хөрөнгө зарлагдаж байгааг эсэргүүцэж байгаа юм байна. Гишүүд албан
үүргээ гүйцэтгэхдээ л iPad хэрэглэх бөгөөд ажил тарсны дараа хураалгах
ёстой ажээ.