
Та компьютер дээрээ зөв сууж чаддаг болов уу? Хэдийгээр компьютер
бидний ажлыг хөнгөвчилдөг хэдий ч бидний эрүүл мэндэд хор уршиг тарьсаар
лбайдаг нь харамсалтай. Компьютер дээр буруу сууснаас болж нуруу,
хүзүү, толгой өвдөж, үе мөчний өвчин тусч, нүдний хараа муудаж, улмаар
цусны даралт, зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг. Мэдээж энэ
бүхэнд зөв суухаас гадна өөр бусад олонхүчин зүйл нөлөөлнө. Энэ удаад
хэрхэн зөв суух талаар зөвлөгөө өгье.
1. Сандлын түшлэг
Биеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж
болохгүй. Компьютер дээр ажиллахад бие их чилдэг учраас нуруугаараа
нуруугаараа бүхэлдээ налах хэрэгтэй. Янз бүрээр тохируулж болдог сандал
хамгийн тохиромжтой. Нуруу цэх байхгүй, дэлгэц рүү бөхийх нь их муу юм.
2. Нурууны доод хэсэг
Нурууны доод хэсэг мөн л сандлын налж байх ёстой. Биеийн байдалдаа
тохируулж, сандлын түшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр
нуруундаа байрлуулсан ч болно.
3. Суудлын өндөр
Гуя, ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад
бие чилэхгүй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор
байх хэрэгтэй.
4,5. Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггүй. Гэтэл хөлийн тавиур зөв
суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухйлбал хөлөө шалан дээр бус
тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, эвтэйхэн, тухтай болдог.
Харин хөлөө тавиур дээр тавиагүй, мөн сандал жаахан өндөр бол нуруу
бөгтийх гээд байдаг. Намхан хүмүүс хөлийн тавиур хэрэглэхгүй бол нурууны
байрлал буруу, суухад эвгүй байдаг.
6. Сул зай
Ширээн дор таны хөл нааш цааш хөдлөхөд зориулж, хангалттай сул зайтай байх ёстой.
7. Гарын байрлал
Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.
8. Бугуй
Бугуй хэзээ ч тахийж, хотойх ёсгүй. Цэх байрлах ёстой. Бугуйны
тулгуур ашиглаж, гараа үе
үе
амрааж байж болно.
9. Харааны түвшин
Таны харааны түвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил түвшинд
байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нүдэнд хэт ачаалал
өгөхгүйгээр дэлгэцэн дээр байгаа зүйлээ шууд хардаг байх хэрэгтэй.
10. Кейбордны байрлал
Ажлын талбайгаа маш цэвэрхэн, цэгцтэй, зөв зохион байгуулалттай
байлгах ёстой. Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал
ашиглахад хялбар.
Зөвлөмж:
- Хоёр цаг болоод 15 минут заавал амарч, мдэвхтэй хөдөлгөөн хийж бай.
- Нэг үйлдлийг удаан битгий хий. Жишээлбэл, хэсэг текст
биччихээд маузаараа хуудсаа дугаарлах, үгийн алдааг шалгах гэх мэт үйл
хөдлөлөө хослуулахыг хичээ.
- Хэсэг хугацааны турш нүдээ чанга анин, анивчиж, жижигхэн дасгалуудыг ажиллах явцдаа хийж бай.
- Толгойгоо зөөлөн эргүүлэх дасгалыг 10 минутын турш хийж байж үр дүнтэй болно.
Эцэст нь бага сага хөдөлгөөн ажиллах завсраа хийж байх нь хэзээ ч илүүдэхгүй гэдгийг санаарай. |