Breaking News

Windows 8-д Adobe Reader хэрэггүй

 
Windows 8-д Adobe Reader хэрэггүй


Windows 8 үйлдлийн систем өөрийн PDF уншигчтай болсон тул Adobe Reader автоматаар шахагдах бололтой. Нэг талаас PDF форматыг ашигладаг хэрэглэгчид өдөрт асар олон удаа PDF програмыг апдэйт хийх шаардлагагүй болсон нь сайн хэрэг ч, Adobe Reader-ийн хувьд үеэ өнгөрөөж байгаа нь харамсалтай хэрэг болжээ.

Microsoft-ийн шинэ PDF файл уншигчийг "Modern Reader" гэх бөгөөд AppX аппликэйшнийг ашигладаг ажээ. Энэхүү уншигч нь хэрэглэгчийн утас болон компьютер дээр байгаа PDF файлыг нээж, и-мэйлээр илгээх үйлдлийг хийх чадвартай юм.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *