Nokia 3500 ажилтнаа цомхотгоно
Дэлхийн
гар утас үйлдвэрлэлийн тэргүүлэгчдийн нэг Nokia корпораци 2012 оны
сүүлчээр 3500 ажилчнаа цомхотгохоор төлөвлөжээ. Тухайбал, Румын улсад
байрладаг үйлдвэрээ хааснаар 2200 ажилчин цомхотголд орох юм.
Мөн Герман, АНУ дахь үйлдвэрийнхээ ажилчдаас 1300 ажилтныг цомхотголд зайлшгүй оруулахаар шийджээ.
BBC News тус мэдээлэлтэй холбогдуулан энэ онд Nokia ажилчдынхаа тоог долоон мянгаар цөөлөх бодлого баримталж буйг сануулжээ.
Ийнхүү ажилчдын тоог цөөлснөөр нэг тэрбум еврогийн илүү зардлыг үгүй хийнэ гэж тооцсон юм байна.