Breaking News

Багачууд аа! Та бүхэнд зориулан GOGO KIDS булангаа нээлээ

 

Багачууд аа! Та бүхэнд зориулан GOGO KIDS булангаа нээлээ

 

Багачууд аа! Та бүхэнд зориулан GOGO KIDS булангаа нээлээ

Үндэсний портал GoGo.mn өхөөрдөм бяцхан дүү нартаа зориулан  багачуудын зугаацан, танин мэдэх, сурч боловсрох цахим орчин бүхий  GOGO KIDS вебсайтыг танилцуулж байна. 

GOGO KIDS хүүхдэд боловсролыг хөгжилтэй аргаар сурган хэвшүүлж, танин мэдэхүйн ертөнцөд хөл тавихад нь тус болох юм. 

Энэхүү буланд зочилсноор багачууд ДУУ, ҮЛГЭР, ТАНИН МЭДЭХҮЙ, ТОГЛООМ гээд хүүхдийн сонирхлыг татдаг ӨНГӨ БУДГИЙН ОРНООР аялан чөлөөт цагаа зугаатайгаар өнгөрүүлэх боломжтой юм. Түүнчлэн уншиж, бичиж сураагүй байгаа бяцхан жаалууд ч ойлгохуйц ДУУТАЙ вебсайт юм. 

GOGO KIDS –ээр аялснаар:

ХҮҮХДИЙН ДУУНЫ ОРОН булангаас багачууд сонсгол, хөгжмийн авьяасаа хөгжүүлэх боломжтой. 

Түүнчлэн хүүхдийн төсөөлөн бодох чадвар болон танин мэдэхүйд тус нэмэр болохҮЛГЭРИЙН ОРОН булан тун ч сонирхолтой. 

Мөн IQ, EQ, CQ-г нэгтгэж танин мэдэхүйн хөгжилд тулгуурласан сэдэвчилсэн боловсролын үйлчилгээ бүхий ТАНИН МЭДЭХҮЙ, СУРАХУЙН ОРОН булантай.

Үүнээс гадна багачуудын хамгийн их сонирхлыг татдаг онлайн тоглоомоор дамжуулан оюун ухааныг нь хөгжүүлэх ТОГЛООМЫН ОРОН ч бас бий. 

Авхаалж самбаа, анхаарал, өнгөний ялгаа, хэмжигдэхүүний тухай ойлголтыг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх ӨНГӨ БУДГИЙН ОРОН бусдаасаа өвөрмөц, их гоё.

Эцэг эхчүүд ээ! Хүүхэд, багачууддаа зориулан шинэ үйлчилгээ бүхий  GOGO KIDS -ийг 10 дугаар сарыг дуустал нэг сарын турш ҮНЭГҮЙ ашиглах эрхийг бид  бэлэг болгон барьж байна. ЭНД дарж бүртгүүлээрэй.
1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *