Дэлхийд 3D лазер сканерийн технологиор тэргүүлэгч Maptek компаний албан ёсны дистрибютер АЙ ТИ ЭКСПЕРТС компани сүүлийн
үеийн I-Site XR3 загварын лазер сканераа монголын зах зээлд танилцуулах ажлын хүрээнд 3D лазер сканер технологи ашиглан Чингис хааны хөшөө, Сүхбаатарын хөшөөний бодит
хэмжээс бүхий 3D виртуал загварыг хуулбарлаж авлаа. Энэ ажил дэлхийн бусад томооход хотуудад өмнө нь хийгдэж байсан жишээ нь Сидней хотын билэг тэмдэг болсон “Дуурийн театр”, Япон улс Нагасаки боомт "Нагасаки кран", Хятад улс, Бээжин хот "Чин, Мин улсын булш" зэргийн 3D моделийг “Scottish Ten” төслийн хүрээнд Maptek I-Site 8800 сканер ашиглан бүтээсэн юм. Сүүлийн үед олон улсад геологи, уул уурхай, архитектур, зам, барилга зэрэг хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт мөн шүүхийн шинжилгээнд 3D лазер сканерын дэвшилтэт технологийг өргөнөөр ашиглах болсон байна.
Тэгвэл энэ технологи монголд геотехник, геологи, уул уурхай, соёлын өвийг хамгаалах салбарт хэдийнэ нэвтэрч үр өгөөжөө өгч байна.
Жишээбэл
- Оюу Толгойн уурхай: маркшейдерийн хэмжилт, уурхайн тунелийн хэмжилт загварчлал, геотехник хажуугын тогтвржилтын судалгаа
- Эрдэнэтийн уурхай: ханын тогтворжилтын хяналт , маркшейдерийн хэмжилт.
- Соёлын өвийн төв: хосгүй үнэт үзмэрүүдээ 3D скайнер ашиглан модель болгон хадгалах зэрэгт ашиглаж байна.
3D Лазер сканер хэрхэн ажилдаг вэ?
3D сканер нь лазерын туяаг биет рүү цацруулж биетээс ойж буцсан хугацааг тооцоолон 3 хэмжээст загварчлал бүхийн цэгэн үүл (point cloud) үүсгэх технологи юм. Секундэнд 1 сая point cloud үүсгэснээр өндөр нарийвчлал бүхий 3 хэмжээст загвар үүсгэх боломжтой . Дараа нь авсан мэдээллээ нэгтгэж програмаар боловсруулна . Хэрвээ шаардлагатай бол өндөр чанартай авсан зурган дээр нь наах боломжтой. Ингэснээр биет виртуаль орчинд бодит мэт харагдуулах юм.