“Нано” бидний хэрэглээ 2011.10.31 2428 “Нано” бидний хэрэглээ Хэрэглэгчид техник, технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг эрэлхийлэн, шинэчлэл рүү тэмүүлж байгаа энэ үед Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2015 онд телевизийн системийн хөгжил тоон технологид шилжин орно гэж тодорхойлжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас 2014 оны долдугаар сарын 31-ны тэг цагаас тоон технологид шилжин орно гэдгээ мэдэгдсэн. Тоон технологи гэж юу билээ? Тоон технологи гэдэг нь хоёр төрлөөр дамжуулагдах өргөн зурвасын мэдээлэл бөгөөд телевизийн сувгийг 576 пиксель нягтралаар дамжуулах дижитал болон өндөр нягтралын 1080 пикселээр дамжуулдаг HD технологи юм. Өнөөдөр Монгол улсад тоон технологиор үйлчилгээ хүргэх зорилготой хөрөнгө оруулалтаа төлөвлөн ажиллаж буй телевизүүд дундаас «Монгол» телевиз анхлан HD форматаар нэвтрүүлгээ дамжуулж эхэлсэн бөгөөд тун удахгүй «Боловсрол суваг» , « Eagle» , « C1» телевизүүд HD форматаар нэвтрүүлгээ бэлтгэж энэ онд багтаан үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Дэлхийн нийтийн шилдэг гигант сувгууд болох спортын ESPN, танин мэдэхүйн Discovery, National Geographic, кино ертөнцийн HBO зэрэг сувгууд хэдийнэ HD форматаар нэвтрүүлгээ дамжуулж эхлээд байна. Яаж тоон технологийг хүлээн авах вэ? Шилдэг брэндийн HD үзүүлэлттэй шинэ зурагт авахад хангалттай юу? Бидний ашиглаж буй одоогийн кабелийн телевизээр дамжуулан хүлээн авч болох уу? зэрэг асуултууд уншигчдын маань толгойд эргэлдэж буй нь лавтай. Телевизийн сувгууд тоон технологид шилжсэнээр хэрэглэгч та одоогийн кабелийн телевизээрээ дамжуулан дижитал болон HD форматаар цацаж буй телевизийн хөтөлбөрүүдийг хүлээн авах боломжгүй бөгөөд та гэртээ HD үзүүлэлттэй зурагттай бол заавал дижитал кабелийн телевиз юм уу IPTV-ийг тавиулах шаардлагатай. Ингэснээр эдгээр телевизийн сувгийг дамжуулагчдаас SD болон НD SET TOP BOX гэсэн ухаалаг төхөөрөмжийг таны зурагттай холбон тавьж өгсөнөөр хэрэглэгч та тоон технологийг хүлээж авна. Цаашдаа телевиз үзэгч бид тоон технологийг SET TOP BOX хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар авна. SD SET TOP BOX нь зөвхөн дижитал сувгуудыг дамжуулах боломжтой бол HD SET TOP BOX нь дижитал болон HD форматаар цацаж буй бүх телевизийн сувгийг хүлээн авах боломжыг олгож буй давуу талтай. HD SET TOP BOX-ийн бусад онцлогийг сонирхуулвал : Өндөр нягтралын HD буюу 720p, 1080i форматын телевизийн суваг болон контентыг хэрэглэгчдэд ямар нэгэн дүрсний уналтгүйгээр дамжуулж хүргэснээр бид Монголын болон гадаадын шилдэг сувгуудыг дуу, дүрсний гайхамшгаар хүлээн авна. 3D телевизийн суваг болон 3D уран сайханы кино, хөтөлбөр, тэмцээнийг үзүүлнэ. HD Set top box төхөөрөмжийн тусгай оролтууд руу Home theatrе-аа холбосноор таны гэр кино театр болно. Ингэснээр та зөвхөн DVD үзэхдээ Home theatrе-аа ашигладаг байсан бол өнөөдөр зурагт үзэхдээ ч Home theatrе-аараа өндөр чанарыг мэдрэх нь ээ. Video on Demand буюу гэрээсээ видео контент түрээслэн үзэх Видео сан үйлчилгээг ашиглах боломжтой. Видео прокат гэр хоёрын хооронд нааш цааш явдаг үе ард хоцорч та телевизийн дэлгэц дээрээ гарч ирэх Видео санд байх HD болон 3D кино, контентын жагсаалтаас хүссэнээрээ сонгож захиалан үзнэ. Сүүлийн 72 цагийн дотор гараад өнгөрсөн нэвтрүүлгийг нөхөн үзэх, дуртай нэвтрүүлгээ бичиж авах. Үзэх дуртай нэвтрүүлэг, кино тань гараад өнгөрчихлөө гэж та харамсах хэрэггүй, нөхөөд үзэж болно. Тэгэхээр хэрхэн зөв сонголтоо хийх вэ? Яаж SD болон HD SET TOP BOX-ыг ялгаж худалдан авалт хийх вэ? Яаж худалдан авсан шилдэг брэндийг хүссэнээрээ ашиглах вэ? гэсэн ээлжит асуултад хариултыг өгч байна. Өнөөдрийн түвшинд Монголын мэдээлэл харилцаа холбооны компаниудаас «Юнивишн» компанийн IPTV үйлчилгээ HD SET TOP BOX-тэй эсэхийг заавал лавлах нь хэрэглэгчид чухал. Хувьсаж, эрчимтэй шинэчлэгдэж буй энэ нийгэмд хамгийн чухал нь бодит мэдээллийг соргогоор хүлээн авч, ирээдүйд чиглэсэн ухаалаг сонголт хийх нь туйлын чухал. Хэн хамгийн сайн мэдээлэлтэй, тэр хамгийн бага зардлыг гаргадаг.