Breaking News

Apple нарны эрчим хүчээр ажиллах лэптоп хийнэ

 
Apple нарны эрчим хүчээр ажиллах лэптоп хийнэ
Өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй цахилгаан бараанууд бага багаар байгалийн эрчим хүчээр ажилладаг болж буй. Үүний нэг болох нарны эрчим хүчээр ажилладаг зөөврийн компьютерийг үйлдвэрлэх эрхийг “Apple” компанийнхан авчээ. Тус компанийн үйлдвэрлэх зөөврийн шинэ компьютеруудын дэлгэц нарны эрчим хүч хуримтлуулах нь.

“Apple”-ийнхэн Америкийн Патент болон худалдааны төвөөс нийт 20 эрхийн бичиг хожсоноор нарны эрчим хүчээр цахилгаанаа хуримтлуулдаг зөөврийн компьютер үйлдвэрлэх боломжтой болжээ. Уг компьютер нарны эрчим хүчийг хуримтлуулахаас гадна мөн цэнэглэдэг зайтай байх гэнэ. Дэлгэцний хуримтлуулсан цахилгааныг ашигласнаар компьютерийн зайны ажиллах цагийг хэд дахин уртасгах юм.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *