Breaking News

Каддафийн зурагтай вирус тарж байна

 
Каддафийн зурагтай вирус тарж байна

Осама Бин Ладеныг нас барсны дараа түүний алагдсан зураг бүхий линкийг фейсбүүк болон цахим шуудангаар илгээж, вирус тараасан хэрэг гарч байсан. Үүнтэй адилаар Ливийн удирдагч Муаммар Каддафийн буудуулсан зургийг вирус тараахад ашиглаж буйг "Sophos" компанийн мэр­гэжилтнүүд анхааруулж, интернэт хэрэглэгчдийг сэрэмжлүүлсэн байна.

Алагдсан зургуудыг архивласан файл хэлбэрээр байршуулсан гэсэн линк ирэх ба уг линкэн дээр дарж задалхад таны компьютерт вирус суудаг байна. "Sophos" компанийн мэр­гэжилтнүүд баталгаатай бус эх сурвалжтай фейсбүүк хуудас болон цахим шуудангаар тарж буй Каддафийн зураг бүхий линкэн дээр дарахгүй байхыг зөвлөжээ. 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *